Categories
Чөлөөт

Өнөөдрөөс эхлэн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бүх гол мөрөн булгийн ус рашаан болно. Сударт урсдаг ундардаг ус бүхэнд эм орно хэмээн тэмдэглэжээ.

Намрын эхэн сарын билгийн тооллын 19ны Цагаан морь өдөр. Өндөөдрөөс эхлэн 2022оны 9сарын 20н хүртэл бүх гол мөрөн булгийн ус рашаан болно. Сударт урсдаг ундардаг ус бүхэнд эм орно хэмээн тэмдэглэжээ. Эрүүл чийрэг энх байхыг хүсэгч хэн бүхэн байгаа байгаа газар орныхоо булаг шанд гол мөрөн, рашаан усанд орвол биеийн гадар дотор буртаг сэвийг ариусгаж цусны эргэлтийг сайжруулж өвөл даарахгүй өлчир байхад тустай. Иймд эхлээд ариун цэврийг машид сайн сахиж өргөл будаагаа гол уснаасаа хол эрэг ширэгэн дээр өргөж лусаа аргадаж гуйж залбирсанаар рашаанд орж эхлэнэ. Хамгийн түрүүн зулайгаа норгож шавшиж байж бүтэн биеээрээ хурдан булхаадл гарна гэдгийг анхаараарай. Сайн гээд удаан хүйтэн усанд сэлээд байж болохгүй.
Уснаас гараад салхи авахгүйгээр хурдан малгай өмсөж хувцаслаж халуун аарц цай уувал рашааны үр дүн сайн өвдөг тохой нь даардаг зулайнаас сэнгэнэдэг гам алдалт ясны сийрэгжилт зэрэгт тустай гэдэг. Уламжлалт ухаанаасаа суралцаж эрүүл чийрэг амьдрахад тустай мэдээллийг Зурхайч Бэсүд овогт Осорын Бяруузана гуайн дуулгасанаар та бүхэндээ уламжилж байна. Өвөл бол эмчилгээний журамаар зөвхөн харзлан урсаж байгаа усны уураг тунасан газар сар өдрийн тохироог харж орвол сайн. Хүн бүгд эрүүл энх амгалан байх болтухай Юу санасан 9н цагаан хүсэл нь биeлэг ээ🙏🙏🙏

Leave a Reply

Your email address will not be published.