Categories
Чөлөөт

ХҮҮХДИЙНХЭЭ НАСАНД ТОХИРСОН АЖИЛ ХИЙЛГЭЕ

Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох гэсэн үг юм. Хүүхдэд багаас нь насанд нь тохирсон гэр орны ажил хийлгэж ажилд суралцуулж, ухамсар суулгах хэрэгтэй байдаг. Зарим эцэг эхчүүдийн миний хүү хэтэрхий бага байна, жаахан байна гэх тэдний нялуун харьцаа нь аажмаар залхуурах бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог.
Гэр орны тохирох ажлыг багаас нь хийлгэснээр гар хурууных нь хөдөлгөөний эв дүй сайжирна, тэд шинэ зүйлстэй танилцана, ажил үйлийг дуурайн хийж түүндээ сэтгэл ханамжтай байна. Гэр бүлийн гишүүд, түүн дотор хүүхэд гэртээ бага ч болов өөртөө тохирсон ажлыг хариуцан гүйцэтгэх нь юуны өмнө гэр бүлийнхний нэгдэл нягтралыг бэхжүүлдэг. Харин та хүүхдэдээ юу хийхийг нь сайн зааварчилж, үйлдлээрээ үзүүлж хэлж ойлгуулж байгаарай. Гэр орны тохирох ажлыг багаас нь хийлгэснээр гар хурууных нь хөдөлгөөний эв дүй сайжирна, тэд шинэ зүйлстэй танилцана, ажил үйлийг дуурайн хийж түүндээ сэтгэл ханамжтай байна.

Leave a Reply

Your email address will not be published.