Categories
Чөлөөт

Гэрийн эмийн санд байвал зохистой уламжлалтын эмийн жагсаалттайгаа танилцаарай.

Хэрэглэх арга болон ямар үед аль эмийг тохируулан хэрэглэхийг цувралаар оруулах тул битгий асуугаарай. Доорх эмнүүд нь аль ч уламжлалтын эмнэлэг болон эмийн санд зарагддаг бөгөөд: – Гаж нөлөөгүй, – Эсрэг заалтгүй /Жирэмсэн эмэгтэйгээс бусад/ – Эмчийн бичиг шаардагдахгүй олж авч чадах эм тангууд тул та бүхэн европ эмнээс татгалзан хэрэглэж болох эмийн жагсаалтыг хүргэж байна. Танд эрүүл энхийг хүсэе. Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл
Уламжлалт анагаах ухааны эмийн фармакологийн зарчмууд нь бусад анагаах ухаан, эрүүл мэндийн тогтолцооноос эрс ялгаатай байдаг. Уламжлат эм тангуудыг ихэвчлэн ургамлаас бэлтгэдэг. ГОЛ ЯЛГАА НЬ ЭМ ТАН БЭЛТГЭХ, УУЖ ХЭРЭГЛЭХ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ ЯВЦ НЬ ХООЛ ЗҮЙН УРЛАГТАЙ ИЖИЛ БАЙДАГ ЮМ. Жишээ нь: Эмийн ургамлыг зөгийн бал, бурам, мөсөн чихэртэй холиод чанамал маягийн амтат эм бэлтгэдэг. Үүний нэг жишээ бол Арура органикс брэндийн дархлаа дэмжих цай юм. Эмийн ургамал, зөгийн бал, бурам, улаан чавга, улаан үзэм, цагаан гаа зэргийн найрлагатай энэхүү цайг жимсний чанамал хийх технологиор хийдэг. Эмийн ургамлыг усанд буцалгаж шүүсийг нь исгэж дарс хийх технологиор архин эм буюу исгэлэн гаргалга гэдэг эмийг бэлтгэдэг.
Эмийн ургамлыг ус, сүү, тос, ясны шөл зэрэгт чанаж ууж хэрэглэнэ. Эмийн ургамлыг хатааж нунтаглан ус, сүү, шөл, дарс зэргээр даруулан уудаг. Эмийн ургамлын нунтгийг ус, сүү, тос, зөгийн бал, бурам зэргээр зуурч зуурмал эм, тосон эм, үрлэн эм зэргийн хэлбэрт оруулан ууж хэрэглэдэг. Манай Арура Органикс брэндийн эмт шар тоснууд тосон эм хийх технологиор хийгддэг.
Энэ нь эмийн ургамлыг ус болон сүүнд чанаж ханд бэлтгэн дээр нь шар тос нэмэн буцалгаж ус чийгийг нь ширгээн эмийн хандыг тосонд нь шингээн үлдээдэг арга юм. Эмийн ургамлын нунтгийг цай, хоолтой хольж амталж идэх маягаар хэрэглэнэ. ЭНЭ БҮГДЭЭС ХАРАХАД ЭМ ТАН УУНА ГЭДЭГ НЬ ХООЛЛОХ УРЛАГИЙН ТАНСАГ ХЭЛБЭР ЮМ. Бидний амьдарч байгаа энэ цаг үед хүний гар, сэтгэлээр бүтээгдсэн, байгальд ургасан, ховор нандин ургамлаар хийсэн эм тан олдож, түүнийг хүртэж хэрэглэж байгаа явдал нь хувь ерөөл, аз завшаантай хэрэг юм.

Leave a Reply

Your email address will not be published.