Нойр булчирхайн үед барих дэглэмүүдээс:
1. Ямар ч хоол идэхдээ хоносон, хүйтэн болон халуун хоол, унд идэхгүй байх. Тасалгааны температурт хөргөж бүлээн хоол идэх. Энэ нь маш чухал гэдгийг хүмүүс мэддэггүй. 2. Өлс гэдэг ч өлсөж огт болохгүй, цадаж огт болохгүй. /эмч хэлсэн/ Бага багаар ойр ойрхон ид. Өлсөхөөр бас өвддөг. Мацаг барих гэдгийг 2 3 жилдээ боль. Энэ нь тийм ч сайн биш бид нарт. Өлсөх юм бол идэж болох зүйлээс жоохон ид. Өлсөх үед бас дотор муухайрдаг. 3. Өөрийг чинь юу өвтгөөд байгааг маш сайн анзаар. Түүнээс татгалз. 4. Даарч болохгүй. Жин ихтэй бол бөгтийж суухгүй байх гэх мэт нарийн ширийн юмнууд байгаа байгаа. 5. Орой хөнгөн хоол идэх. Хүнд хоол иддэг бол одоо болих хэрэгтэй. Орой махтай хоол идчихвэл үүрээр их өвддөг шүү. 6. Заримдаа ажил их гэж гүйсээр өлсөж байгаагаа анзаарахгүй явсан байдаг даа. Энэ үед нь 200 мл ус уугаад жоохон хооллоорой. Хүмүүс гэнэт аяга, таваг дүүрэн хоол идээд өвдөөд байна гэдэг.
7. Өвчин намжмал үед нь ходоод өвдөх, өтгөн хатаж байвал ямар ч брэнд хамаагүй ашигтай бактери уух. Сайн гэсэн болгоныг идэж, муу гэсэн болгоныг хорихоор ходоод өвддөг шүү. Юу ч орж ирсэн хүлээж авахгүй. Ходоод чинь жоохон “ууртай” болчохдог😂 2 жил хоолны дэглэм барьсаны дараа бага багаар энгийн хоолоо би иддэг болсон. Хоолны зохицолыг сайн мэддэг болох хэрэгтэй. 8. Элэг чинь өвчтэй бол хусны хаг уухгүй байх. Элгэнд ургамалын гаралтай эм тохирдоггүй. Элгээ бас бодох хэрэгтэй. / эмчид үзүүл
9. Үрэвсэл намдсан үед нь өглөө өлөн элгэн дээрээ тослог зүйл идэж цөсөө цэвэрлэж байх хэрэгтэй. Хэтрүүлчихгүй бол нобу яах ч гүй. /миний туршлага, яах эсэх нь таны хэрэг 10. Нэгэнт өвдсөн байхад сэтгэлээр унаад яахавдээ. Өөртөө жаахан анхаараад ууланд гарч алх л даа 🥰 Насаараа зөв амьдралын хэмнэлтэй болж байна гээд эерэгээр хараарай. Хэн өвтгөсөн бэ? Та л өөрийгөө өвтгөсөн. Чанасан мах, хорхог боодогны араас хоол шингэлдэг гээд кола уусан байна.
Өглөө өлөн элгэн дээрээ мөстэй ус ундаа уусан байна. Архи пиво уухдаа хоосон байж болохгүй гээд шарсан хуурсан хоол их идсэн байна. Турна гээд тохирох тохирохгүй өөрийгөө өвтгөж хоолны дэглэм барьж, янз бүрийн тураах эм, цай, коктейль уусан байна. Дэлгүүрт ороод чихэр, шоколад, печенийг ундаагаар даруулж идсэн байна. Шалтгаан нь таньд л байгаа. Ганц хоёрхон удаа шдээ гэж бодож байвал жилд хэд байхав тоолоод үзээрэй. Өөртөөгөө жаахан ажилла. Өөр бусдад ч амьдралын зөв хэмнэлд уриалаарай 🤗 Хүүхэддээ ганц удаа шдээ ундаа, чихэр, шоколад авч өгдөгөө болих хэрэгтэй. Айлын хүүхдээс юугаар дутаахав гээд нул саахар болсон зүйлс өгдөгөө болих хэрэгтэй. Арай өөрөө дэглэм барьчихаад хүүхдээ хордуулаад байгаа юм биш биздээ.
Жич: Хүмүүс тураад байна гэдэг. Дээрхи зүйлсийг мөрдөөд турсан юм алгоо. Би зөвлөгч биш тул чат битгий бичээрэй.
Categories
Нойр булчирхайн өвчиний үед барих дэглэмүүдээ хадгалаарай
