Categories
Чөлөөт

Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлэсэн.

Ерөнхий сайд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзаж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонслоо. Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган батлуулж, хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж 2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published.