Categories
Чөлөөт

Загасаар нөөш хийх аргыг хүргэж байна. Заримдаа залхуурсан үед, эсвэл хүүхэддээ хоол хийж амжихгүй үед агшаасан будаатай идэх ч янзтай

ЗАГАСААР НӨӨШ ХИЙХ АРГЫГ ХҮРГЭЖ БАЙНА. ЗАРИМДАА ЗАЛХУУРСАН ҮЕД, ЭСВЭЛ ХҮҮХЭДДЭЭ ХООЛ ХИЙЖ АМЖИХГҮЙ ҮЕД АГШААСАН БУДААТАЙ ИДЭХ САЙХАН ШДЭЭ. Орц, заавар: 1. Толгойг нь авч цэвэрлэсэн хэмжээгээ 35см-тэй 2ш, 45см-тэй 1ш загас. Амталгаа сайн хийвэл ямар ч загасаар хийж болно. Яс ихтэй загасыг 10мин илүү чанана. 2. Давс 2 ц.х 🧂 3. Хар перец 1 ц.х 🧂 4. Ус 400г 🫗 5. Шар буурцагны тос 300г 🍶 6. Сонгино 3ш, сармис 5 хумс Загасаа яс, сэлүүртэй нь 4-5см орчим хэмжээгээр хувааж бэлтгэнэ. Хүйтэн усанд давс, перецээ хийж уустал нь сайтар хутгана. Сонгино, сармис, тосоо нэмж хийгээд бэлтгэсэн загасны махаа хийж, махаа бяцлахгүйгээр сайтар хольж хутгаад, тагтай саванд хийж 4-6 цаг дарна. Дарах хугацаа 4 цаг бол сулавтар зөөлөн амттай болно, 6 цаг байвал амт нь шингээд яг гоё таардаг шүү. Харин 6 цагаас илүү бол гашуундуу болох гээд байдаг. Ингээд загасаа болгохын тулд битүү чанагч болон хөлтэй жигнүүр хэрэгтэй. Хөлгүй жигнүүр дээр жигнэхээр битүү чанагч учир тос усандаа нялцайчихдаг юм шүү. Жигнүүр дээрээ загасаа өрж тавиад тогоондоо хийж, дарсан уусмалаа дээрээс нь тарааж хийгээд битүү таглаж буцалгана. 🐟Буцалж эхлээд битүү чанагчны хий гардаг шүгэл эсгэрээд эхлэнгүүт галаа багасгаж, зөөлөн гал дээр 40-45′ чанана. Галаа багасгахгүй бол 1т ус тос нь ширгэж түлэгдээд, 2т ширүүн галаар загасны яс нь болохгүй хатуугаараа гарч ирдэг шүү. 🐟Түүний дараа галаа унтраагаад, шүгэлээр тогоон дахь уурыг нь гартал гал дээрээ байлгаад уур нь гарч дуусахаар онгойлгоорой. 🐟Ингээд бэлэн боллоо. Хадгалж иднэ гэвэл ариутгасан шилэнд савлаж дутуу таглаад 10мин жигнээд эсвэл чанаад гүйцээж таглаарай. Шууд идэх бол шилэн саванд хийж хөргөөд хөргөгчиндөө хийж байгаад л идчих. За АМЖИЛТ 😉😉

Leave a Reply

Your email address will not be published.