Categories
Чөлөөт

ЭРДЭНЭБҮРЭН УЦС АШИГЛАЛТАНД ОРСНООР ОХУ-Д ЖИЛД 40-50 САЯ ДОЛЛАР ТӨЛӨХӨӨ БОЛИНО

ЭРДЭНЭБҮРЭН УЦС АШИГЛАЛТАНД ОРСНООР ОХУ-Д ЖИЛД 40-50 САЯ ДОЛЛАР ТӨЛӨХӨӨ БОЛИНО. Дуучин Quiza шатрын аварга охинд байр машин өгөхийг нутгийн зөвлөлд нь уриалав. Тэрбээр “Шатрын аварга охины нутгийн зөвлөл нь байр машин өгчвөл тэр нутаг жинхнээсээ бусад 20 оосоо цойллоо. Хүнээ адуугаас илүү үнэлж, оюуныг булчингаас дээр тавьдаг аймаг гээд гоёдоо” хэмээлээ. 17 НАСТАЙ БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ ТҮҮХ БҮТЭЭЖ МОНГОЛЫН ШАТРЫН ТҮҮХЭНД АЛТАН ХУУДАС НЭМЛЭЭ.Энэтхэгийн Ченнай хотноо дэлхийн шатрын 44-р олимпиад өчигдөр өндөрлөсөн. 44-р олимпиадын эмэгтэйчүүдийн ангилалын 4-р ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн оролцсон Орхон аймгийн харьяат дэлхийн шатрын холбооны дэд мастер БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ бахдам амжилт гаргаж,АЛТАН медаль хүртэж Монгол түмнээ баярлууллаа.👑🏆 Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 10 өрөг тоглож 8 хожиж,1 тэнцэн,1 хожигдож 85%-н хожил авч ширээндээ түрүүллээ. Б.Мөнгөнзул маань энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа. Тэртээх 1960 онд алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4-р ширээнд,1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн 2-р ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байсан түүхтэй юм. Б.Мөнгөнзулын маань анхны дасгалжуулагч спортын мастер О.Батзориг,одоо дасгалжуулж байгаа Олон улсын мастер Н.Баттулга,Энэтхэгийн Ченнай хотноо 44-р олимпиадад эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан,багийн ахлагчаар ажилласан Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар нарт Монголын шатрын холбоо болон нийт шатарт хайртай хүн бүхний өмнөөс талархал илэрхийлье
👏👏👏👏👏👏👏👏👏 Монголын шатрын шинэ од БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published.