Хааяа нэвтрүүлгийн, баримтат киноны гээд элдэв текст уншуулах хүмүүс ярина аа. Даанч үнийн хувьд үнэхээр урам хугармаар. Өнөөдөр бас л тэр явдал давтагдав. – Сайн байна уу, ах? Таниар нэг текст уншуулах гэсэн юм… – Аан за, хичнээн хуудас, юуны текст билээ? – Гайгүй ээ, тавхан нүүр нэвтрүүлгийн текст юм. 50 цаас өгчий… – Өө ах нь тийм үнээр уншихгүй ээ, арай л юм биш үү? – За сүртэй ш дээ ах! Таньд бол 5 минутын л ажил ш дээ. Гол нь яаралтай, яг одоо уншаад явуулчихмаар байна! – Ингэхэд чи наад нэвтрүүлгээ хэдэн саяар хийж байгаа юм? – …Тэр таньд хамаагүй ш дээ, ах аа… – Тэгвэл миний өөрийгөө хэдээр үнэлэх чамд хамаагүй ш дээ, дүү?! гээд утсаа таслав. Шал дургүй хүрэв. Залуус аа…5 ч бай, 10 ч бай минутанд уншдаг болох гэж би энэ сайхан ажилдаа өөрийн амьдралын 20 жилийг зориулсан юм шүү! Дээрхи явдлаас улбаалаад би өөрийн уншилтаа ҮНЭТЭЙ байх ёстой гэж шийдлээ. Хэл амны бай болох л байх л даа, гэхдээ яг үнэндээ текст уншилтын үнэлгээ 10 жилийн өмнөхдөө гацчихсан яваа шүү! Та нар хувиа хичээдэг бол би ч гэсэн хувиа хичээе.
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА ТА БУСДЫН Л АДИЛ ХҮН 1. Өнгөрсөн цагийг өнгөрсөн цагт нь үлдээ. Өнгөрсөндөө битгий харамс, хийсэн алдаагаа уучил, гомдсон гомдлоо тайлж доторх хүнээ чөлөөл. 2. Өөрчлөлт бүрийг хүлээн зөвшөөр. Өөрийгөө энэ бүх хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөр. Хөгшрөлт, амжилтгүй өнгөрүүлсэн цаг хугацаа, гадаад төрх, эмзэг байдал, сэтгэл хөдлөл, сэтгэлийн мэдрэмж зэргээ яг байгаагаар нь хүлээн зөвшөөр. 3. Хэн нэгэнд таалагдах гэж битгий хичээ. Найз нөхөд, амраг хайрт, хамаатан садан нийгэм гээд бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, тэдэнд таалагдахын тулд худлаа дүр битгий эсгэ. Та өөрөө өөртөө хэр эвтэйхэн бай тэрүүгээрээ л бай. Та таалагддаг эд хэрэгсэл биш хүн шүү дээ. 4. Өөртөө битгий хатуу ханд. Энэ бүхэн ийм байх ёстой, би хангалттай сайн байж чадахгүй байна, бүрэн төгс хийж чадахгүй байна. Би алдаа гаргах ёсгүй, би ийм л хүн. Би шудрага хүн, би үнэнч гэх зэрэг үгэн дор өөрийгөө битгий шийтгэж өөртөө хатуу хандаарай. Хааяа ч гэсэн та алдах эрхтэй, таны хүссэн шиг бүх зүйл байх ёсгүй. 5. Сэтгэл хөдлөлөө ил гаргавал сул дорой харагдана гэж андуурч боддог. Уйлах бол энгийн үзэгдэл. Сэтгэл хөдлөлөө ил гаргах нь энгийн л хүний үйлдэл. Хүн юм чинь өвдөнө, шархлана, зовно. Тэглээ гээд өөрийгөө тэгэх ёсгүй хүн шиг хамаг юмаа дотроо түгжиж хадгалж болохгүй. Гаргаж байна гээд огцом уурлаж орилж хашхичиж болохгүй. Тухай бүрт нь өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ гаргах эрхтэй бай. Эцэст нь хэлэхэд өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийгөө зүгээр л битгий дар, эсвэл битгий шүт. Зүгээр л та бусдын адил л хүн. Бусадтай л адил энгийн хүн. Та байгалийн нэг хэсэг, яг үнэндээ өөрийгөө энэ хорвоо ертөнцийн нэгхэн хэсэг учир өөрийгөө бүү томруулж бод. Таны зовлон танд л их санагдаж байгаа юм. Амьдралд тохиолдож байгаа бүхнийг хүлээгээд л авчих өөрийгөө бүү хүчил. Аль болох амар тайван бай. Энэ бол өөрийгөө хайрлах хамгийн энгийн зүйл.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.