Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэл олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн зорилтыг тусгасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХНХЯ, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох төсөлтэй хамтран гурван ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Үндэсний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх семинарыг есдүгээр сарын 12-14-ний өдрийн хооронд Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байна. Энэхүү семинарт Европын холбооноос Европын комиссын техникийн туслалцаа, мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөхөөр Литва, Бельги, Польш, Словени, Казахстан зэрэг орны мэргэжилтнүүд иржээ. Мөн УИХ, ЗГ, ХНХЯ, Сангийн яам, НДЕГ, МҮЭХ, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөлөл цахим болон танхимаар 100 гаруй хүн оролцож байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл: “АХМАДУУД МААНЬ ТЭТГЭВЭРТЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС БАЙНА” -Нийгмийн даатгалын шинэчлэлийг бид маш олон жил ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар тодорхой үр дүн гарчихсан зүйл алга. Миний хувьд УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа ба Эрүүл мэнд болон Байгаль орчны сайдаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилогдоод удаагүй байгаа ч 2012 оноос хойш УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар нь надад ойр асуудал юм.Нийгмийн даатгалын тогтолцоогоо хэрхэн өөрчилж, Монголын хөрсөнд буусан өөрчлөлтийг хийх вэ гэдэг чухал болоод байна
Нийгэм тэр дундаа УИХ-д нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой олон талт байр суурь байдаг. Ялангуяа залуучууд Монгол Улс бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжих ёстой гэсэн хатуу байр суурьтай, зарим нь хуулийн төсөл ч боловсруулаад бэлдчихсэн байна. Ахмад, дунд үеийн парламентийн гишүүд энэ асуудалд маш болгоомжтой ханддаг. Манайх шиг цалин хангамж муу улс орны хувьд бүрэн хуримтлалын тогтолцоо нь нийгмийн даатгалын санг дампууруулах эрсдэлтэй гэж үздэг. Гэхдээ энэ асуудлыг өнөөдөр ярихгүй бол болохгүй. Учир нь залуус НДШ төлөх хүсэл эрмэлзэлгүй болжээ. Үүнийгээ ч маш ил тод илэрхийлж байгаа. Тэтгэврийн сан нь тэтгэврийг тасалдуулахгүй байх чиглэлд төр ажиллаж байгаа ч ахмадууд маань тэтгэвэртээ сэтгэл хангалуун бус байна. Тиймээс үүнд чиглэсэн өөрчлөлт хийхгүй бол нийгмээс шаардлага тавьж байна.
Хүн амын маань дийлэнх хэсэг нь бага цалинтай ч өндөр цалин авч байгаа хэсэг бий. Заримынх нь санаанд ч багтахгүй тоо хэлж байна. 20-50 саяын цалинтай ч хүн байна. Эдгээр хүмүүс ч НДШ-ээ төлж байгаа ба дээд тал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 4,2 сая төгрөгийг төлдөг. Гэлээ ч тэд өндөр цалин авч байгаа бол нуух боломжгүй, нуувал асуудалд орно. Өндөр цалин авч байгаа иргэн, ажилтандаа олгож байгаа ААН нь сэтгэл дундуур байгаа юм. Өнөөдөр бид Нийгмийн даатгалын тогтолцоогоо хэрхэн өөрчилж, Монголын хөрсөнд буусан өөрчлөлтийг хийх вэ гэдэг нь чухал болоод байна. Тиймээс өнөөдөр та бүхэн алдсан оносон бүх туршлагаа бидэнтэй нээлттэй хуваалцахыг хүсье. хэмээн үг хэлжээ.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Д.Сарангэрэл: Ахмадууд маань тэтгэвэртээ сэтгэл хангалуун бус байна. Залуус НДШ төлөх хүсэлгүй болсон байна
