Тэд хорт хавдар үүсгэдэг! Хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлүүдийн дунд генетик, тамхи татах, хоол тэжээлийн дутагдал, тодорхой халдварууд, химийн бодисуудтай харьцах, цацраг туяанд өртөх гэх мэт хүчин зүйлүүд орно. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хоол тэжээл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэхээр таны бодож байгаагаас хамаагүй илүү үүрэг гүйцэтгэдэг ажээ. 1. Элсэн чихэр, хиймэл чихэр: Цэвэршүүлсэн сахар нь инсулины түвшинг нэмэгдүүлээд зогсохгүй хорт хавдрын эсүүдэд тэжээллэг орчин болдог. Энэ баримт нь шинжлэх ухаанд нэлээд удаан хугацаанд мэдэгдэж байсан. 1931 онд Германы анагаах ухааны салбарын Нобелийн шагналт Отт Варбург анх хавдар нь элсэн чихрээр хооллодог болохыг олж мэдсэн. Өсөлт, тархалтын хувьд эсүүд хурдан метаболизмд ордог тул фруктозын өндөр агууламжтай чихэрлэг бодис хэрэгтэй. Тэгвэл чихрийг юугаар солих вэ? Зөгийн бал, далдуу модны сахар, агч модны сироп гэх мэт. 2. Боловсруулсан мах. Боловсруулсан мах гэж бид үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махан бүтээгдэхүүн болох гахайн утсан мах, зайдас, хиам гэх мэтийг хэлж байна… Хавайн их сургуулиас хийсэн судалгаагаар ийм бүтээгдэхүүн нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Боловсруулсан маханд нитрат зэрэг олон төрлийн химийн бодис, хадгалалтын бодис агуулагддаг бөгөөд энэ нь амтыг сайжруулдаг ч хорт хавдар үүсгэдэг. Ялангуяа утсан мах нь модны шатсан давирхайг өөртөө шингээдэг тул маш хортой. Юугаар солих вэ? Өөхгүй мах худалдаж аваад өөрөө чанаж идээрэй.
3. Фермийн загас: Гадны арилжааны загасны аж ахуй нь маш давчуу нөхцөлд олон тооны загас (жишээлбэл, хулд загас) үржүүлэхэд суурилдаг. Ийм ойр орчинд бактери, вирус, паразит өвчний тархалт маш өндөр байдаг тул загасыг антибиотик, пестицид болон бусад хорт хавдар үүсгэгч бодисоор эмчилдэг. Үүнээс гадна фермийн хулд загас нь зэрлэг хулд загаснаас хамаагүй бага омега-3 агуулдаг. Юугаар солих вэ? Зэрлэг байгалийн загас зөвшөөрөгдсөн нөхцөл, улиралд өөрөө барих юм уу худалдаж аваарай – энэ нь илүү аюулгүй. 4. Даршилсан болон утсан хоол: Ерөнхийдөө эдгээр бүтээгдэхүүн нь нитрат зэрэг хадгалалтын хугацааг уртасгадаг хадгалалтын бодис агуулдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр нэмэлтүүд хүний биед хуримтлагддаг. Эцсийн эцэст тэд эсийн түвшинд устгалд хүргэж, хорт хавдар үүсгэдэг. Махны дулааны боловсруулалтын явцад нитратууд нь илүү аюултай нитрит болж хувирдаг.
5. Устөрөгчжүүлсэн тос: Устөрөгчжүүлсэн тос (цаашид транс тос гэх) нь удаан хадгалах зорилгоор химийн найрлагыг нь зохиомлоор өөрчилсөн синтетик бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна үнэрийг арилгах, амтыг сайжруулах зорилгоор тосонд химийн бодис нэмдэг. Судалгаанаас харахад үйлдвэрийн бүтээгдэхүүний нэг хэсэг болох устөрөгчжүүлсэн болон хэсэгчлэн устөрөгчжүүлсэн тос нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Юугаар солих вэ? Оливын тос, кокосын тос эсвэл далдуу модны тос. 6. Төмсний чипс: Энэхүү алдартай хоолыг устөрөгчжүүлсэн ургамлын тосонд шарж, дараа нь тансаг байдлаар хатаана. New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдөрт ердөө 30 гр чипс идэх нь жилд 1 кг жин нэмэгдэхэд хүргэдэг. Үүнээс гадна, чипс нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэг транс тос, цусны даралтыг нэмэгдүүлдэг натри агуулдаг. Мөн өндөр температурт хайруулснаар тамхинд агуулагддаг хорт хавдар үүсгэгч акриламид үүсдэг. Юугаар солих вэ? Чипсээ өөрөө эрүүл тосонд (чидун жимсний тос гэх мэт)шарж идсэн нь дээр. 7. Богино долгионы зуухнаас гаргаж авсан попкорн: Попкорн нь тохиромжтой, харьцангуй эрүүл хоол боловч түүнийг савладаг уут нь өөр хэрэг юм. Олон тооны богино долгионы зуухнаас гаргаж авсан попкорны уутанд перфтороктаной хүчил (PFOA) агуулагдаж байдаг. Энэ хорт бодис нь хөх, бөөр, бүдүүн гэдэс, давсаг, түрүү булчирхай, уушиг, бамбай булчирхай, цусны хорт хавдар тусах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг. 8. Цэвэршүүлсэн цагаан гурил: Гурилыг боловсронгуй болгох явцад бүх тэжээллэг чанарыг нь арилгаж, дараа нь хлорын хийгээр цайруулж хэрэглэгчдэд идэхэд илүү амттай болгодог. Цагаан гурил нь гликемийн өндөр индекстэй тул ямар ч шим тэжээлгүйгээр инсулины түвшинг нэмэгдүүлдэг. Бие махбодь нүүрс усыг элсэн чихэр болгон хувиргадаг тул цагаан гурил ихтэй хоол хүнс нь инсулины эсэргүүцлийг нэмэгдүүлдэг.
Юугаар солих вэ? Бүхэл үрийн буудай, бүйлс, арвайн гурил. Энэ чухал жагсаалтыг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай! #copy МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Хор хавдрын эмч нар эдгээр 8 хоолыг идэхгүй байхыг уриаллаа. Үүнийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай!
