“Нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин, орлогоос НДШ-ээ төлсөн иргэний тавдугаар сарын буцаалтыг маргааш шилжүүлж эхэлнэ”

Нийгмийн Даатгалын Шимтгэлийн/НДШ/ буцаан олголтын тухай Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас/НДЕГ/ мэдээлэл өгөв. Тодруулбал 2022 оны тавдугаар сард нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин болон түүнтэй адил орлогоос НДШ-ээ төлсөн иргэний 50%-ийн буцаан олголтын мөнгийг зургаадугаар сарын 25-н буюу маргаашаас эхлэн дансанд нь шилжүүлнэ. Энэ нь хувиараа НДШ төлсөн иргэнд адил олгогдох юм. 2022 оны тавдугаар сараас 12 дугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүрээр нь бодож олгоно. Ингэхдээ тухайн шимтгэл төлсөн сарын буцаан олголтыг дараа сард данс руу нь шилжүүлнэ. Харин НДШ-ийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Салбарын сайдын өгсөн мэдээллээр Монгол Улсад 400,000 орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарчээ. Эдгээрээс 80,000 нь сайн дураараа НДШ төлдөг бол үлдсэн 320,000 иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна. Энэ оны тавдугаар сард НДШ-ийн шимтгэлийн орлого 983 тэрбум төгрөгт хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published.