Categories
Чөлөөт

Яагаад ч юм бэ? Сэтгэлд хоногшоод Яруухан дурсамж тодорно… Монголын Рок Попын Айзам хамтлагын ахлагч хөгжмийн зохиолч МУУГЗ Д.Ганболд амирлангуй орноо одлоо.

МУУГЗ, “Айзам”-ийн Д.Ганболд гуай бурхны оронд заларчээ. Найз нөхөд, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Гүн эмгэнэл илэрхийлье. “Айзам”-ын Д.Ганболд: Дахиад ганц удаа ч болтугай тайзан дээр гарчхаад нүд аних юм сан… Социализмын бүтээн байгуулалт ид өрнөж, урлаг соёлын ертөнцөд барууны салхи сэвэлзэж эхэлсэн цаг. Гагц “Соёл-Эрдэнэ” хамтлаг эстрадын хөгжмийн төрлөөр уран бүтээл туурвиж, монголчууд шимтэн сонсож ахуй. Удалгүй Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны харьяа “Айзам” хамтлаг байгуулагдав. Ингээд “Итгэл”, “Дурсамж”, “Чи минь”, “Хайрын дууг минь сонсооч” зэрэг дуунууд мэндэлж, Монголын рок попын ертөнц бүл нэмсэн. “Айзам”-ын бүх дууны ард Д.Ганболд гуайг байсан гэж хэлж болно. Тэр гоцлол гитарчин нь байв. Ардчилсан хувьсгал ялсны дараа “Айзам” тарж, зах зээлийн шуурганд гишүүд нь өөр өөрсдийн мөрийг хөөн оджээ. Хөгжимд үнэнхүү хайртай Д.Ганболд үүний дараа дуу, шүлгээр амжилт олж гавьсангүй, бас өөр салбарт ч хүч үзэж зүрхэлсэнгүй. Түүний амьдрал сүүлийн 30 жилд таг зогсжээ. 1996 онд автын хүнд осолд орж, 2006 онд цус харвасан тэрбээр гитараа ч барьж чадахгүй хэцүү цаг хугацааг туулж… насан өөд боллоо.

Leave a Reply

Your email address will not be published.