Сандуйн жүд судрын хураангуй. Дүйба санва лайжунва Дэшин шэгва гүнжийсан Доржи нямбо дүйва и Дэнид жомдан шаддү сол Ойвуу мэдбай гомбо мэд Гомбор жава гомбо мин Дэдэр ойвуу оймэд бай Гомба мигсүү мэдбаа о Сандуйн жүд судрын хураангуй нь олон янзаар бичигдсэн байдгаас хамгийн түгээмэлийг нь энд бичлээ. Энэхүү аг тарнийн үндсэн судрыг уншсанаар хэмжээлшгүй их буян хураахын зэрэгцээ аливаа гэнэтийн аваар осол, золгүй явдлаас хамгаалах цор ганц хана байх болно. Дашрамд дурдахад Сандуйн жүд хэмээх номыг анх гарахад ертөнц хоёр нартай боллоо хэмээн мэргэдийн магнай тэнийж байсан гэлцдэг. Тэгэхлээр энэ судар ч бас таныг наран мэт ивээж байх нь дамжиггүй. Монгол түмний дунд Шашингүй газар хүн болж төрсөнөөс Сандуйн жүдтэй айлийн нохой нь болж төрсөн нь дээр гэж яригддаг. Уг сударыг 84’000 судрын хураангуй гэгддэг билээ. Эртний том хутагт хувилгаад гурван судрыг биедээ заавал авч явдаг байсан нь: До Дүд, Дорж Зодва мөн дараагийнх нь Сандуйн Жүд билээ. До Дүд-н хураангуйг Ширнэн Судар хэмээн 17-т бичсэн байгаа. ХАМГИЙН ӨВӨРМӨЦ, ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХОСГҮЙ НОМ
Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн” өвд хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” хэмээх ном юм. “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ. Эх сурвалж: duuren.mn
Categories
Сандуйн жүд судрын хураангуй тарнийг уншсанаар хэмжээлшгүй их буян хураахын зэрэгцээ аливаа гэнэтийн аваар осол, золгүй явдлаас хамгаалах цор ганц хана байх болно.
