Амьдралаа дэмий үрж байгаагаа анзаардаггүй 13 шинж тэмдэг: 1. Хэрэггүй зүйлд хэтэрхий их цаг зарцуулдаг. Видео тоглоом. Телевиз. Интернэт. Маш их хоол хүнс, архи. Амьдралдаа нухацтай хандах хэрэгтэй. Ихэнх цагаа хаана, хэрхэн өнгөрөөдөг вэ? Энэ нь танд ашигтай юу? Энэ бүхэн таныг илүү сайхан амьдралд хөтөлж байна уу? Өөрөөсөө асууж үзээрэй. 2. Маш их гомдоллодог.
Ажил, дарга, цалин, хөршүүд, хань ижилдээ гомдоллож байна уу? Хэрэв тийм бол юу ч өөрчлөхгүй, харин зөвхөн өөрийнхөө эргэн тойронд сөрөг энерги тарааж байгаа юм. Дургүй зүйлээ бус, дуртай зүйлийнхээ талаар ярихыг хичээ. 3. Оюун ухаанаа тэжээхгүй байна. Горхи үгүй цөөрөм намаг шавраар бүрхэгдсэн байдаг. Хэрэв та шинэ зүйл сурахгүй бол үүнтэй ижил зүйл оюун ухаанд тань тохиолддог. 4. Өөрийгөө сөрөг байдлаар ярьдаг Бодит байдал, бодлоо хянаж бай, амьдрал тэдэнтэй нийцэж эхэлнэ. 5. Урам зоригийг мэдэрдэггүй. Танд ямар нэгэн дуртай зүйл байна уу?
Хүссэн дуртай зүйл, сэтгэл хөдөлгөм зүйлийг нээгээд аль болох их хийхийг хичээж үзсэн бол урам зоригийг мэдрэнэ. 6. Ирээдүйгээ төлөвлөж мэддэггүй. Мэдээжийн хэрэг, “өнөөдөрөөр амьдрах”- “мөчийг сайхан өнгөрөөх” сайхан байдаг, гэхдээ заримдаа хаашаа явахыг хүсч байгаагаа харах хэрэгтэй болдог. Хэрэв танд зорилго, төлөвлөгөө байхгүй бол хаа нэг сайхан газар хүргэж өгнө гэж найдсаар далай тэнгист ямар ч зорилгогүй хөвж яваа завьтай адил юм.
7. Таны өсөлт хөгжилтөд тохиромжгүй хүмүүстэй хэтэрхий их цагийг өнгөрөөдөг.
Таныг сайжруулж чадахгүй байгаа хүмүүстэй зууралдах нь амархан. Тэдний хажууд та үргэлж хэвээрээ байх болно. Ийм “найз нөхөд” -ийг “эрчим хүчний цус сорогчид” гэж нэрлэж болно. Тэд чиний амьдралыг сорж, хариуд нь эерэг зүйл өгөхгүй. Тэдний нэг болохын тулд өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. 8. Та утаснаасаа хамааралтай болсон.
Бодоод үз дээ, та дуртай “тоглоомондоо” хичнээн их цаг зарцуулдаг вэ? Үүнээс болж ямар харилцаанд шаналж болох вэ? Та гэр бүлийнхэнтэйгээ үдийн хоол идэж байхдаа мессеж бичдэг, интернетэд холбогддог хүмүүсийн нэг үү? Дараа нь та дотно харилцааны нандин мөчүүдийг эсвэл ирээдүйгээ төлөвлөхөд зориулж болох тэр минутуудаа алддаг. 9. Шаардлагагүй зүйлд мөнгө үрдэг.
“Надад хэрэгтэй” – “Би хүсч байна” гэсэн хоёрын хооронд ялгаа бий. Олон хүмүүс зээлэнд живж байгаа ч тэдний гарт үргэлж хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүд байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ бидэнд тийм их зүйл хэрэггүй. Хоол хүнс, ус, тохитой гэр, ойр дотны хүн. Бусад бүх зүйл бол зөвхөн урамшуулал юм. 10. Хангалттай унтаж чадахгүй байна. Унтах нь эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй. Хэрэв та хангалттай унтаж амрах завгүй байгаа, эсвэл зүгээр л өглөөний гурван цаг хүртэл сэрүүн байх зуршилтай бол нэн тэргүүний зорилгоо эргэн хар. 11. Бие махбоддоо санаа тавьдаггүй. Эрүүл мэндэд хоол хүнс, спорт чухал ач холбогдолтой гэдэг нь шинэ зүйл биш юм. Гэхдээ тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөний эерэг нөлөө нь зөвхөн жин хасахад хязгаарлагдахгүй. Таны сэтгэцийн байдал, ерөнхий сайн сайхан байдал хоёулаа сайн үнэлгээтэй байх ёстой. 12. Та өөрийн тав тухтай бүсэд байна уу. Та амьдралаа сайжруулах эрсдэлд орохоос бүү ай. Мөн “эрсдэл” – “тооцоолсон эрсдэл” хоёрын хооронд ялгаа байдаг гэдгийг санаарай. Аливаа эрсдэл нь үхэлд хүргэх магадлалтай боловч тооцоолсон эрсдэл нь бүх сонголтыг жинлэж үзээд сайн, боломжийн арга хэмжээ авахыг хэлнэ. 13. Таалагдаагүй амьдралаар амьдардаг. Сэтгэл хангалуун байх мэдрэмж ч гэсэн та бүрэн дүүрэн амьдралаар амьдарч байгаа гэсэн үг биш юм. Үүнийг сэтгэл хөдлөм, тааламжтай байлгахын тулд бүх хүчээ дайчлах ёстой юм. Ихэнх тохиолдолд хамгийн том саад тотгор бол хүний өөрийн сэтгэлгээ юм. Сэтгэлгээгээ өөрчилвөл амьдрал өөрчлөгдөнө. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна.
Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд
явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан.
Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Амьдралаа дэмий үрж байгаагаа анзаардаггүй 13 шинж тэмдэг
