Categories
Чөлөөт

М.ЦЭЦГЭЭ: БОЛОВСРОЛЫН САЙД НЬ ИНГЭЖ БАГШ НАРАА ХУДАЛЧ, ХУУРАМЧ МЭТЭЭР ЦОЛЛОХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ?

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх, боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтаны боловсролын баримт бичигт хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн үр дүнг танилцуулсан юм. Дээрх сэдвээр ахмад багш М. Цэцгээтэй ярилцлаа.
-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөөр мэдэгдэл хийж 700 гаруй багшийн хуурамч дипломын асуудлыг сөхлөө. Ахмад багш хүний хувьд та үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ? -Боловсролын сайдын багш нарын хуурамч дипломын асуудлыг сөхөж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ боловсролын асуудал гэдэг бол маш эмзэг. Хүн бүхэнтэй шууд холбоотой асуудал байдаг. Нийгэмд одоо ямар ойлголт төрж байна вэ гэхээр Монголын боловсролын салбар тэр чигээрээ уналтад орчихсон юм шиг ойлголт төрөөд байна. Энэ бол маш аюултай. Цаашдаа боловсролын салбар унахын цондон байхыг ч үгүйсгэх аргагүй.
-Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол багшийг мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор ханган гэж байсан, энэ талаар таны бодлыг сонсвол? -Тэр нь зүйтэй л дээ. Гэхдээ ер нь багшийн боловсон хүчний асуудал амаргүй болсон. Эдгээр багш нар нэгэнт л хичээл номоо заагаад их, дээд сургуулиудад багшлада ирсэн юм чинь богино зайн сургалтад хамруулаад, сертификат гардуулаад багшлах эрхийг нь хэвээр үлдээх хэрэгтэй. МУИС, МУБИС гээд Монголын гол хоёр сургуулийн багш нар хүртэл хуурамч дипломтой гээд яригдаж байна. Эдгээр багш нарыг нийгэмд гадуурхагдаж үлдээх биш, харин ч сургалтад дахиж сургаад, мэдлэг чадвар, боловсролыг нь дээшлүүлээд үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв. Ийм л зүйлийг хийгээсэй гэж бодож байна. Ялангуяа хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсрол болоод бага ангийн багш их эрэлттэй байдаг. Бага ангийн багш хөдөө суманд очиж ажиллах их асуудалтай болсон гэж сүүлэд дуулдаад байгаа. Ингээд бага ангийн багш нараа есөн шидээр нь цоллоод эхлэхээр багш нарын сэтгэл зүйд айхавтар хортой нөлөөлнө. Одоо ингээд нийгэмд хуурамч дипломтой багш нар, хуурамч сургууль гэх хандлага бий болно. Боловсролын системээр ингэж улс төр хийж болохгүй л юм байгаа юм даа. Эх сурвалж: Өдрийн сонин

Leave a Reply

Your email address will not be published.