Categories
Чөлөөт

УЛАМЖЛАЛТ ЭМ, ТАН УУХАД ЯАГААД ЗААВАЛ ЦАГ ЗААДАГ ВЭ?

“УЛАМЖЛАЛТ ЭМ, ТАН УУХАД ЯАГААД ЗААВАЛ ЦАГ ЗААДАГ ВЭ?” Европ эмийг антибиотик биш л бол өдрийн 1-3 удаа уугаарай гэж л хэлдэг. Тэгвэл УАУ-ны эм тангууд бүгд дээр нь уух цаг бичсэн байдгийн учир юу вэ? УАУ-нд Хий, Шар, Бадган 3 нь харьцангуй эрүүл байдал, тэнцвэрээ алдаж өвчин үүсгэдэг бөгөөд таны биед эдгээрийн аль нь илүү хямарсанг тогтоож оношилдог. Өмнө нь та бүхэндээ өдрийн 6 биохэмнэл буюу хий шар бадганы цагуудыг хэлж өгсөн байгаа. Тэгвэл эмч таньд оношоо тавиад:
1. Хийг амирлуулах эмийг ХИЙН цагт 2. Шарыг амирлуулах эмийг ШАРЫН цагт 3. Бадганыг амирлуулах эмийг БАДГАНЫ цагт тохируулан эмээ бичиж өгдөг. Бүр нарийн бичвэл эрхтэнүүдийн идэвхжилийн цагт ч бичиж өгдөг эмч нар бий. Яагаад цагт нь уух ёстой вэ? Зүйрлэвэл: Та 5 шараас офицер орох автобусанд суух байсан бол өөр чиглэлд суугаад бага зэрэг цаг алдах, төөрөх үйл явдал болж байгаатай адил гэсэн үг. Хийг амирлуулах эмийг хийн цагт нь уувал таны эм яг хийдээ үйлчилж чадна. Хийг амирлуулах эм нь ихэвчлэн бүлээн, тослог билэг чанар давамгайлсан эмнүүд байдаг үүнийг нь бадган, эсвэл шарын цагт уувал үйлчилгээ нь арай бага, заримдаа буруудах тохиолдол ч гардаг. Иймд та бүхэн монгол эм тан хүртэж байгаа бол аль болох эмчийн бичиж өгсөн цагт уухыг хичээгээрэй. Танд эрүүл энхийг хүсэе. Хүндэтгэсэн УАУ-ны их эмч О. Очгэрэл
Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад: Өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх, 11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, 07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, 23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэсэн байдаг.
Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог байж. Гэхдээ одоо энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул ядаж 05:00 цаг гэхэд босоод 07:40 -өөс өмнө өглөөнийхөө цайг уувал сайн. Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхний тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно. Харин бадганы цаг буюу 07:40-11:40-ийн хооронд хоол унд идэхгүй байвал сайн. Энэ цагт хоол идвэл бадганыг аривдуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болино, ажлын чадварыг муутгана. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө. Тиймээс өглөөний 07:40-өөс өмнө хоол идэх хэрэгтэй бөгөөд өглөө идсэн хоол биед жинхэнэ тэжээл болдог юм. Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй. Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй. Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сониноос

Leave a Reply

Your email address will not be published.