Categories
Чөлөөт

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ АМГАЛАН БАЙЛГААРАЙ.

Жирэмсэн эхийн бие лагшинг хүндэтгэж, сэтгэлийг үргэлжид баясгалантай байлгавал умай аривдаж, ураг зовлонгүй томрох болно. Хэрвээ эсрэгээрээ бие сэтгэлийн бэрх зовлон их байвал сар бүрдсэн ч дутуу төрөх, мөн ураг амьгүй болох, зулбах эрсдэл гарна.. гэж УАУ-ны сударт бичигджээ…. Сүүлийн үед жирэмслэхгүй, ураг томрохгүй зулбах, амьгүй болох зэрэг тохиолдлууд мааш ихэсч, эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд нөлөөлсөнөөр жирэмсэн болохыг хэт их хүсэх, стресстэх, жирэмслээд зулбах, ураг амьгүй болохоос айх айдастай болох нь зүрхний хийг хямрааж, түүнээс улбаалан уруу арилгагч хийд нөлөөлж дээрх эмгэгүүд ихэсч буй мэт санагдах… Сэтгэлээ бэлдэх (аливаа зүйлийг хэт их хүсэх, төсөөлөн бодох нь хийг хямраана) 👉 Биеэ бэлдэх (бодисын солилцоог сайжруулж, хийг тэнцвэржүүлж, цусыг төлжүүлж, ходоод бөөрний илчийг сайжруулах) copy Сумади эмнэлэг. Жирэмсэн эхнэртэй эрчүүдэд өгөх зөвлөгөө Таны эхнэр жирэмсэн болоход нөхөр та зайлшгүй мэдэх шаардалгатай чухал зүйлсийг хүргэж байна. Та болон таны эхнэр бяцхан гүнж, ханхүүтэй болохоор төлөвлөж байгаа бол та хоёрын бэлдэх зүйл их байна. Үүнээс гадна эхнэрээ жирэмсэн болох үед таны мэдэхгүй олон зүйл таньд тулгарах болно. Иймээс та дараах зөвлөгөөг заавал уншаарай. 1. Үргэлж түүнийг хоолло
Хоол бол жирэмсэн эмэгтэйд хамгийн чухал зүйл гэдгийг хүн бүр мэддэг. Эхнэр тань таниас хэзээ ч юу ч нэхэж мэднэ. Дүн өвлийн хүйтэнд гүзээлзгэнэ иднэ гэж уйлж ч магадгүй. 2. Энхнэрээ ямар том бүдүүн болж байгааг бүү гайх Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ өөрийн жин дээрээ доод тал нь 7-10 кг нэмдэг. Тиймээс таны хүүхэд түүний хэвлийд бойжиж байх үед тэр таргалах нь гарцаагүй. Энэ үед та ч, таны эхнэр ч сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. 3. Битгий гомдолло Эмэгтэй хүний бие мах бодид хүүхэд бүрэлдэж байх үед сэтгэл санаа маш тогтворгүй байдаг. Магадгүй тэр урьд нь хэзээ ч гаргаж байгаагүй зан ааш гаргаж мэдэх юм. Тиймээс энэ бүхэнд нь гомдож тунилаа гээд асуудал цэгцрэхгүй. 4. Өөрийнхөө алиа хошин зандаа баяртай гэж хэл Учир нь таны эхнэр маш эмзэг байгаа учраас таны тоглоом, алиа хошин занг ойлгохгүй ч байж болно. 5. Жирэмсэн эмэгтэйн зан ааш эрс тэс болдог. Таны эхнэр жирэмсэн байх үедээ ямар ч зан чанар гаргаж магадгүй. Үүнд бэлэн бай. Энэ нь түүний бие мах бодитой шууд холбоотой. Тиймээс энэ үеийг зүгээр л тэвчээртэй давж гараарай.

Leave a Reply

Your email address will not be published.