Categories
Чөлөөт

Хайртай Бэр охиноосоо ээж нь үнэхээр уучлалт хүсмээр байна.

Хайртай ганц Бэр охин Учралаасаа уучлалт хүсэх гэсэн юм. 2008 онд 19хөн настай дэрвэж дэгдсэн хүү охин хоёр минь манай гэрийн хаалгийг татан орж ирж билээ. Хүү минь найз охиноо анх удаа хөтлөсөөр орж ирсэн тэр өдрийг одоо ч тод санадаг юм би ч сэтгэл өндөр байсан. Хоёр нялх юм учраа мэдэхгүй хамтдаа амьдарч, шинэхэн бэр охин минь гэрт минь нүүж ирсэн. Бичиг цаасны ажил ихтэй хоол хийхдээ тааруухан бас дургүй би чинь нялх бэртэй болсон цагаасаа хийж үзээгүй хоолоо их хийсэн, олон ч удаа хоол хаясан, гоё гоё хоол хүү бэр хоёртоо бэлдэж ер нь хадам байх маш дуртай байсан. Би ч залуухан байж Хүү бэр хоёртоо амьдралаа үнэхээр сайхан дурсамжтай эхлүүлээсэй хожим дурсах санах хайрлах цаг хугацаа ихтэй байгаасай гэж бодоод цалингийн зээл аваад тэр хоёрыгоо аялалд явуулж байсан. Ямар их мөнгө вэ ээж авахгүй ээ аялахаа болилоо харин хувцас авчихья гэхэд зүгээр л дуугүй яваад ир та хоёр хувцас дурсамж хадгалж үлдэхгүй л бол уу дуугүй л яв гээд хүчээр шахуу анхны аялалыг нь хийж өгч байлаа. Үнэхээр л аялал тэдэнд минь зорилготой болох шинэ санаа нээх өөрийгөө олоход нь тусалсан байх. Ирсэн даруйдаа бэр маань хэл сурч эхэлж билээ. Сургуулиа ч төгсөөгүй хоёр юмыг ажил, хариуцлага гэж стресст оруулахгүй юмсан, амьдралд эрт гутрахгүй юмсан гэхдээ аль болох өөрсөддөө цаг гарга, гадуур яв болз, нэгнийгээ хайрла гээд л халамжлах гэж хичээдэг ээж байлаа. Зүгээр хадам ээж байх надад маш сайхан байсан юм шиг. Тэднийгээ төгсдөг жил хүүгийнхээ аавтай яриад хүүхдүүддээ байр авч өгөн тусад нь гаргав. Миний мөрөөдөл гэх үү төлөвлөгөө гэх үү бэр охиныгоо төрөх үед хамт ороод түүний анхны үрийн,өөрийнхөө анхны ачийн зургийг дараад гэр бүлийнхээ гэрэл зургийн ном хэвлүүлэх байсан. Хүүгээ дэндүү эрх танхи өсгөсөн нь нөхөр бид хоёрын буруу байж дээ. Хүн хүүхдийнхээ л талд ордог гэдэг. Бид тийм байгаагүй юм шүү охин минь. Чамайг ирэхэд, хошуугаа унжуулаад утсаар ярихад хүүдээ хүү минь айлын сайхан охиныг хичнээн шөнө ганцааранг нь хонуулсанг би мэднэ.Хичнээн өглөө дарсны үнэр нь арилаагүй гэртээ орж ирсэнг нь бас мэднэ. Охин минь чи минь одоо ч 19-хэн настай тайрмал үстэй шоотой цамцтай орж ирсэн тэр өдөр шигээ харагдаж байна лээ. Ээж нь хааяа орж хардаг юм аа. Энэ жил миний охины 33жил орно төрсөн ээжийгээ баярлуулж дом хийдэг жил нь шүү. Хэдийгээр ээж охин биш болоод 8 жил болж байгаа ч миний зүрхэнд үргэлж манай хаалгийг нээж орсон жижигхэн цагаан охин миний охин хэвээр шүү. Хүүгээ хайртай бэрийг минь гэрт нь хүргээд үүрд салсан тэр өдрөөс хойш одоог хүртэл бэрээ санасаар л байна. Хайрт бэр охиндоо ээж нь одооч хайртай анхны ачийг минь төрүүлж өгсөн ачтан билээ охин үр минь чи ❤️ Эх сурвалж : Ub Live page

Leave a Reply

Your email address will not be published.