Буян гэдгийг зарим хүмүүс эргээд хурдан хариу нь надад ирнэ хэмээн сэтгэдэг хүмүүс бий. Буян гэдгийг оюун санааны мөнгө гэж ойлгож болохгүй. Хэрэв тэгэж үзвэл бид буян ихээр үйлдэж, ёс суртахуунтай нэгэндээ атаархах эсвэл анхлан суралцагч хүмүүст дээрэлхүү хандах байсан. Ийм зан хандлага үнэхээр ач тусгүй. Буян хураах боломжийг ашиглахын тулд өөрсдийгөө дээшлүүлэх, аз жаргалтай байх шалтгааныг бүтээж, бусдад тусалж шунал хүсэл атаа хорслоос ангид байх ёстой. Уур хилэн буруу төсөөлөлд автахаас сэргийлэхийн тулд буян хураах нь маш их ач холбогдолтой. Жолоо машиныг залдаг шиг зориулалт буяны үрээр хэрхэн боловсрох замыг зааж өгдөг. Буяны үйлийг үр дүнтэй төгс зорилгод зориулах нь хамгийн сайн үйл юм. Ингэж чадвал үр дүн бага багаар аяндаа гарч ирдэг. Хэрэв вид бага ч гэсэн буяныг хамаг амьтаны аз жаргал гэгээрэлд хүрэхийн тулд зориулвал бидний найз нөхөд хамаатан садан дахин төрөхдөө сайн төрлийг олоход тэр буян зориулагдах болно. Зарим хүмүүс Надад жаахан эерэг чадавх бий. ҮҮнийг би бусдын аз жаргалын төлөө зарцуулвал надад юу ч үлдэхгүй болно гэж боддог. Энэ бол буруу бодол юм. Бусдын төлөө буян хийнэ гэдэг нь бид өөрсдөө үр шимийг нь хүртэхгүй гэсэн үг биш юм.
Харин бидний үйлээс үр шимийг нь хүлээн авах хүмүүсийг өргөжүүлдэг. Хамаг амьтаны тусын тулд буян үйлдэхдээ бэрхшээл тулгарсан хэн нэгнийг аз жаргалтай болгохын тулд тусгай залбирал үйлдэж болно. Жинхэнэ энэрэн нигүүлсэхүй сэтгэл бол бусдыг өөрөөсөө дээр тавих, чин сэтгэлээсээ тэднийг хүндлэх үед төрдөг. Чи бусдаас азтай байж болно. Зарим хүн чамаас азгүй, бүтэлгүй, чамаас доор түвшинд байж болох юм. Гэлээ гээд тэднийг, өөрөөсөө доор түвшний хэн нэгнийг чи өрөвдөн асарч, туслаж байгаа нь жинхэнэ энэрэн нигүүлсэхүй сэтгэл биш, асрахуй сэтгэл юм. Жинхэнэ энэрэн нигүүлсэхүй сэтгэл бол бусдыг өөрөөсөө дээр тавих, чин сэтгэлээсээ тэднийг хүндлэх үед төрдөг. Надаас л бусад нь зовж болохгүй гэж чин сэтгэлээсээ итгэх, надаас бусад нь эрхэм гэж чин сэтгэлээсээ хүндлэх үед жинхэнэ энэрэн нигүүлсэхүй сэтгэл үүсдэг. Дээрхийн гэгээн 14-р Далай лам
Чи бусдаас азтай байж болно. Зарим хүн чамаас азгүй, бүтэлгүй, чамаас доор түвшинд байж болох юм. Гэлээ гээд тэднийг, өөрөөсөө доор түвшний хэн нэгнийг чи өрөвдөн асарч, туслаж байгаа нь жинхэнэ энэрэн нигүүлсэхүй сэтгэл биш, асрахуй сэтгэл юм. Жинхэнэ энэрэн нигүүлсэхүй сэтгэл бол бусдыг өөрөөсөө дээр тавих, чин сэтгэлээсээ тэднийг хүндлэх үед төрдөг. Надаас л бусад нь зовж болохгүй гэж чин сэтгэлээсээ итгэх, надаас бусад нь эрхэм гэж чин сэтгэлээсээ хүндлэх үед жинхэнэ энэрэн нигүүлсэхүй сэтгэл үүсдэг. Дээрхийн гэгээн 14-р Далай лам
Categories
Буян гэж юу вэ? Бид яагаад Буян хийх ёстой вэ?
