Categories
Чөлөөт

Л.Энх-Амгалан:442 хуурамч диплом, сэжигтэй 2000 диплом байна

Л.Энх-Амгалан: 442 хуурамч диплом, сэжигтэй 2000 диплом байна Yийт 51 мянган багшийн 71 мянган диплом байдгаас 59 мянгыг шалгахад 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Цаана нь 2000 гаруй нь сэжигтэй. Үлдсэн 12 мянгыг нь цаашид шалгана. Дугаар давхардсан 454 дипломд бусдын овог нэр, гарын үсэг ашигласан байна. Жишээ нь нэг дипломын дугаараар гурван хүнд олгогджээ. Боловсролын бүртгэлгүй буюу хуурамч диплом ашигласан 132 зөрчил байна. Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан зөрчил. Төгсөлтийн тушаалгүй хэр нь шууд диплом гаргаад өгчихдөг. Жишээ нь Завхан аймгийн нэг суманд 7-20 гаруй магистрын дипломыг суралцаагүй хүнд олгосон байна.
Төгсөгчдөд олгосон бичиг баримтыг боловсролын яамны системд шивэлт хийж, сураагүй хүүхдүүдийн хуурамч дипломыг албажуулсан зөрчил илэрсэн. Дипломын зөрчилтэй багш нарын дийлэнх нь цэцэрлэг, бага ангийнх байгаа нь аюултай.

Leave a Reply

Your email address will not be published.