Базарсад бурхны хураангуй бясалгал Дөрвөн ерөндөгийн хүчээр ариусан үйлдэхүй : Бавангаа Ренбүүчийн айлдсан *Гэтлэхүй таны алганд* сургаальд , Адиша гэгээнтэн өчүүхэн төдий ямар ч нүгэл байлаа ч тэр даруй ариусгадаг тухай өгүүлсэн байдаг. Олон нийтийн дунд байсан ч, морь унаж байсан ч сахилаа зөрчсөн гэдгээ анзаармагц тухайн үйлээ тэр дор нь зогсоож ,тэндээ нэг өвдгөөрөө сөхрөн ШҮТЭН БАРИЛДЛАГА, ГЭМШИХ, ЗАСАХ, БООМТЛОН БАРИХ зэрэг дөрвөн ерөндөгийн хүчээр ариусгадаг байжээ. Бидэнтэй харьцуулахад Адиша гэгээнтэнд ариусгаад байх тийм их нүгэл байгаагүй нь мэдээж. Гэлээ ч тэрээр *Би гэтлэхүйн санваараа хэзээ ч зөрчдөггүй ,бодьсадвын санваараа ховорхон зөрчдөг, харин тарний санваараа бороо орох мэт доройтуулдаг* хэмээн өгүүлжээ. Адиша гэгээнтэн ийм байдлаар ариусал үйлддэг байсан нь тэрээр нүглийн сэтгэлзүйн байдал, ялангуяа түүний дөрвөн зарчим : Нүглээс зовлон үүдэн гарах нь тодорхой, Хурдан арвиждаг, Хэрэв үгүй болговол зовлонт үр дагавар гарахгүй, Нэгэнт бүтээсэн бол зүгээр алга болохгүйг гүнзгий ухаарснаас тэр билээ. Бурхны номыг судалж , хэрэгжүүлэхийг хүсвэл түүний нэгэн адил хийхийг оролдох хэрэгтэй. Шүтэн барилдлагын хүч А : Аврал одуулахуй Бурхан, ном, хуврагын чуулганд үүрд аврал одуулмуй Гурван хөлгөн ,нууц тарнийн егүзэрийн дака болон дагинас, Баатрууд хийгээд тэнгэрүүд Арван газрын бодьсадва нарт аврал одуулмуй Нэн чухаг оройн дээд багшдаа үүрд аврал одуулмуй \3 удаа\ Гэмших хүч: Юуны өмнө нүглийн тодорхойлолт нь зовлонт үр дагаврыг бий болгодог аливаа үйл бөгөөд ихэвчлэн мунхаглал, шунал ба уураар өдөөгдсөн үйл хэмээн санаарай. Өдрийн 24 цагийн турш миний үйлдсэн бараг үйл бүхэн ертөнцийн бодлууд буюу энэ насны ая тухад шунасан шуналаар өдөөгдсөн байдаг. Тэргүүлшгүй цагаас эхлэн ийм л байсаар ирсэн. Миний үйлдсэн бараг үйл бүхэн зовлонгийн шалтгаан болдог нүгэл байсан. Түүгээр үл барам гэтлэхүй, бодьсадвын санваараа би үргэлж зөрчсөн. Хамгийн тоогүй нь буяны садан багш нарыг үл бишрэх бодлыг үүсгэсэн, буруу үзлийг төрүүлсэн, айлдварыг үл биелүүлсэн зэрэг нүглийн хамгийн хүндийг үйлдсэн. Сэтгэлийнхээ үргэлжлэлд эдгээр сөрөг ул мөрүүдийг бий болгосон нь тэсвэрлэхийн аргагүй. Үхлийн хор залгисан гэлтэй. Би ерөндөгийг одоохон хэрэгжүүлж, нэг ч хором сааталгүй энэ бүх нүгэлээ даруй ариусгая. Ийнхүү хүчтэй яаравчлах хийгээд гэмших сэтгэлийг төрүүлээрэй.
Мөнх бус хийгээд ү х л и йг санах: Миний үе тэнгийн олон хүн насан хутаг барагдсан. Би амьд байж нүглээ ариусгах маш сайхан бололцоотой байгаа нь ид шид гэлтэй. Үхэх нь зайлшгүй боловч хэзээ гэдэг нь хамгаас тодорхойгүй. Хэрвээ би яг одоо үхвэл муу төрөлд төрөх нь дамжиггүй. Тиймээс би нүглээ Базарсад бясалгал-уншлагаар яг одоо нэг ч хором азналгүй ариусгах бололцоотой байгаа нь итгэмээргүй их хувь завшаан юм. Шүтэн барилдлагын хүч Б : Бодьсэтгэл төрүүлэх Би энэхүү ариусгалыг зөвхөн өөрийнхөө төлөө үйлдээгүй. Миний зорилго бол там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр, завсрын төрлийн хамаг амьтдыг эдэлж буй зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас нь ангижруулж ,тэнцэшгүй гэгээрэлд хүргэх юм. Тийн үйлдэхийн тулд эхлээд би өөрөө гэгээрэлд хүрэх ёстой. Тиймээс Базарсадын бясалгал-уншлагаар би бүх нүгэлээ ариусгах ёстой. Бүтээн бясалгахуй Миний толгойн орой дээр лянхуа ба саран дэвсгэр дээр Базарсад эцэг, эх заларч байна. Тэдний лагшин цагаан, тус бүр нэг тэргүүн, хүёр мутартай. Эцэг Базарсад бээр очир ба хонх барьсан, эх Базарсад бээр бөгтөр хутга , гавлын аягатай. Нэг нэгнээ тэвэрсэн. Эцэг бээр очир суудлаар, эх бээр лянхуа суудлаар заларч байна.
Базарсад бурхан бээр хамаг бурхадын ариун таалал, Номын лагшин болсон миний багш бөгөөд тэрбээр тэсвэрлэшгүй энэрэн нигүүлсэхүйгээр намайг болон хамаг амьтдыг тэврэн ,намайг болон хамаг амтьдыг ариусгахын тулд энэ дүрээр заларч байна. Ийнхүү таны сэтгэл хамаг адистэд хийгээд бодь мөрийн эрдмийн үндэс болсон багшийг шүтэх сэтгэл болж хувирлаа. Базарсад бурхны зүрхэнд саран дэвсгэр дээр хум үсэг байх бөгөөд түүнийг тойроод зуун үет тарнийн эрхи байна. ХУМ болон эрхинээс цагаан өнгийн рашаан хүчтэй урсан гарч би бээр бүх өвчин ,адын хорлол, нүгэл ба тотгороос ариуслаа.Заслын хүч :Тарни унших Ум базарсаду самаяа ману балаяа ,базарсаду дэноба дита, дидо мэбава, судо хаёо мэбава, суба хаёо мэбава, анурагдо мэбава, сарва сидди мэ браяца, сарва гарма сү замэ, зиддам шри ям гүрү хум, ха ха ха ха хо, багаван сарва датагада, базар мамэ мунза,базар бава маха самаяа саду а хум пад.
Тарнийн утга нь: Базарсад бурхан та ариун сэтгэлийг тангарагын дагуу төрүүлсэн билээ. Таны ариун таалал бээр төрөл арилжигч амьтдыг орчлонгоос ангижруулах ариун үйлсийг хамтаар бүтээдэг. Миний амьдралд жаргал ба зовлон, сайхан ба муухай, юу ч тохиолдсон ,баясалт ариун тааллаараа намайг хэзээ ч үл орхин хөтлөн соёрх. Сайн төрлийн хамаг амгаланг бататган тогтоож ,хамаг үйлс, дээдийн ба эгэл эрдмийг бүтээн ,таван билгүүний оргилыг миний зүрхэнд оршоон соёрх. Тарнийг долоо ба 21 эсвэл түүнээс дээш унших зуур доош уруудан ариусах, дээш өгсөн ариусах, хором зуур ариусах гурван аргын аль нэгийг хэрэглэн нүгэл бүх биеэс гадагшлан ул мөргүй алга боллоо хэмээн бясалгана.
Ариуссан хэмээн сүсэг төрүүлэх Миний толгойн оройноос Базарсад багш ийн айлдав: Хүү минь, чиний нүгэл, тотгор, зөрчсөн хийгээд доройтуулсан ам тангарагууд төгс ариуслаа. Багшийн айлдсан ёсоор тэдгээр бүгд төгс ариуссан гэдэгт хүчтэй сүсгийг төрүүүлээрэй. Боомтлон барих хүч Базарсад багшийн өмнө би бээр амархан зайлсхийж болох нүглийг хэзээ ч үйлдэхгүй байхыг тангараглая, зайлсхийхэд хэцүү байдаг нүглийг нэг өдөр, нэг цаг, наад зах нь хэдэн хоромд үйлдэхгүй байхаа тангараглая. Нэгдэн орохуй Базарсад багш бээр таны өргөсөн ам тангарагт таалал ихэд баясав. Базарсад эцэг ба эх гэрэлд хайлж ,танд шингэн орлоо. Таны бие ,хэл, сэтгэл Базарсад багшийн ариун лагшин, зарлиг, таалалтай салшгүй нэг боллоо.
Зориуллага Миний хийгээд хамаг амьтдын амгалан хийгээд амгалангийн эх булаг болсон бодьсэтгэл миний болон хамаг амьтдын сэтгэлд нэг ч хором сааталгүй төрөх болтугай, аль хэдийн төрсөн бол улам арвижих болтугай.ТАЙЛБАР: доош ариусах – рашаан биеийн дээрээс доошлох замд нүгэл ариусан, газар шингэж ул мөргүй алга болж байна гэж бясалгах дээш өгсөн ариусах – шилэнд ус дүүрэх адил рашаан биеийн доороос дээшлэх зуур ариусан, нүгэл биеийн дээд хэсгийн бүх нүхээр гадагшилж байна хэмээн бясалгах хором зуур ариусах – өрөөнд гэрэл асаахад тэр дороо гэрэлтэй болох адил рашаан биед нэвтрэх агшинд ариусна.Зопа ринбүчи copy
Categories
Бурханы хүч шингэсэн асар хүчтэй зураг шүү. Шэйр хийж ажил үйлсээ даатгавал бүтэж олз ихээр олох болно ХУРАЙ ХУРАЙ
