Categories
Чөлөөт

Далай лам АДИС түгээж байна. Шэйр хийж олзын үүдээн нээн АДИС хүлээн аваарай. Далай багшаас адистэд хүртэх нь

མ་ཎི་པདྨེ་ཧཱུཾ། Ум ма ни бад мэ хум Дээрхийн гэгээн XIV-р Далай Лам багштан бээр маанийн талаар ийн айлдав:
Ум мани бад мэ хум хэмээх Жанрайсаг бурханы зүрхэн тарнийг унших нь асар их ач тустай бөгөөд энэ зургаан үсгийн утга ямар өргөн гэдгийг санаж байх хэрэгтэй. Ум нь: А, У, М гэсэн гурван авианаас бүтэх ба Бурханы ариун лагшин, зарлиг, таалал хийгээд мөрөөр замнагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг бэлэгдэнэ. Энэ ариун бусыг бага багаар ариун болгох дэвшилд аваачих зам мөрийг дараагийн дөрвөн авиа билгэдэнэ. Мани нь: эрдэнэ гэсэн утгатай бөгөөд бусдын тусын тулд гэгээрэлд хүрэх арга болох энэрэн нигүүлсэхүй, асрал хайрыг бэлэгдэнэ. Гэгээрсэн сэтгэл нь ядуу хоосон, бэрхшээл зовлон, амьдралын хүрдэн-гээс ангижруулдаг. Иймээс гэгээрэлд хүрэх сэтгэл нь хамаг амьтны хүслийг хангагч эрдэнэ юм. Бадмэ нь: лянхуа буюу ариун гарвалт гэсэн утгатай бөгөөд билэг оюуныг бэлэгдэнэ. Шаварт ургадаг ч лянхуа цэцэг намгийн шавраар гундан бохирддоггүйн адил билэг оюуныг тунгалаг толь мэт болгож чадваас бүхйи л зөрчил үгүйсгэгдэнэ. Хум нь: хослон барилдахыг бэлэгдэх ба арга билгийн хоорондын салшгүй нэгдлээр гэгээн ариунд хүрэх юм. Язгуурын Таван Бурхадын эрдэм увьдасын үр үсэг ХУМ нь юугаар ч өөрчилж болохгүй хөдөлшгүй, тогтвортой гэсэн үг юм. Ингэж Арга билгийн хослон барилдсан харилцаа болох зам мөрөөр замнаснаар өөрийн ариун бус бие, хэл ,сэтгэлийг Бурханы ариун өндөр дээд лагшин, зарлиг, таалал болгон хувиргах боломжтойг УМ МА НИ БАД МЭ ХУМ зургаан үсэг бэлэгдэнэ. “Гэгээрэлд хүрэх номын хурим” номонд дурьдахдаа
Маань тарни нь Бурхадын эрдмийг авианы хэлбэрээр илэрхийлдэг. Маань уншсанаар Ядам бурхадад ойртон, тэднээс шид адис хүртэх арга болохоос гадна бидний дотоодод байгаа бүхий л эрдэм билгийн үрийг сэрээхэд тусалдаг хэмээсэн байна. УМ МА НИ БАД МЭ ХУМ нь Жанрайсиг бурхны тарни бөгөөд Ялгуусан Бурхадын энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн илэрхийлэл юм. Ум – тарнийн тэргүүн Мани – Эрдэнэ
Бадмэ – Лянхуа цэцэг Хум – Очир сэтгэлийн үр гэсэн үсэгнүүд юм. Эдгээр нь нийлээд Жанрайсиг бурхныг “Эрдэнэ хийгээд лянхуаг баригч та намайг хийгээд хамаг амьтанд асрал хайр энэрэн нийгүүлсэхүй болон Бодь үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх” хэмээн урин дуудаж байгаа үгс юм гэжээ. Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын 6 нисванис арилах бөгөөд Ум үсгээр мунхагийн харанхуй Ма үсгээр уур Ни үсгээр харам Бад үсгээр тачаал Мэ үсгээр атаат сэтгэл Хум үсгээр омогт сэтгэлийг арилгах болно гэж зарлиглажээ. Мөн “Далай багш сургаалдаа” Ум -аар дээд шид бүтээлийг олно Ма – гаар нийтийн шид бүтээлийг Бад- үсгээр нас буян арвижихын шид бүтээлийг Мэ – үсгээр хүн, эд, идээ гурвыг эрхэндээ хураахын шид бүтээлийг Хум -аар дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно гэж айлдаж байжээ. Монголчуудын дунд “Маань хөгжөөх” буюу маанийг олноороо аялгуулан уншдаг сайхан ёс машид дэлгэрсэн байв, одоо ч хөдөө орон нутагт маанийг хөгжөөсөөр байгаач тийм ч дэлгэр бус билээ. Маань урин уншихдаа бясалгах нэгэн дэлгэрсэн ёсонг өгүүлэе. Өөрийн өмнийн огторгуйд Жанрайсаг бурханыг Лам ялгалгүй нэгэн заларсны зүрхнээс маанийн үсэг цацарч өөрт шингэх, мөн Жанрайсаг бурханы зүрхнээс зүг бүхэнд орон зүг бүрт орших бүхийл бурхдад туссанд санана. Гэрлийн туяа буцан ирэхдээ Жанрайсиг бурхны тоо томошгүй олон дүрийг авчирч тэдгээр том жижиг дүрүүд нь өөрийн өмнө орших Жанрайсиг бурханд уусан, улмаар миний биед шингсэнээр Жанрайсаг бүрханы хутгийг оллоо, ялангуяа амьтан бүхнийг тэгш нигүүлсэхүйн тааллыг оллоо хэмээн бясалгах ёсон буй. Маанийн зургаан үсгийн тус эрдэмийн талаар айлдсан “Маанийн буман зарлиг”, “Маанийн гүн бүтээлийн арга” номуудыг олж үзвээс сүжгийн шар үсний нүхийг тань хөдөлгөх нь дамжиггүй www.budda.mn

Leave a Reply

Your email address will not be published.