1. Эхний алхам: Дугуй дэлбэрэх үед аль болох тайван байж, жолоогоо хоёр гараараа чанга барих хэрэгтэй. 2. Хоёр дахь алхам: Хамгийн чухал зүйл бол хөлөө тоормосноос холдуулж, огт тоормослохгүй байх явдал юм. Тоормосны педал руу бүү хар, тэр тухай бодохын ч хэрэггүй. 3. Гурав дахь алхам: Явж буй чиглэлээ бүү өөрчил, огцом эргэлт хийж болохгүй аль болох шулуун чигээрээ явахыг хичээ. 4. Дөрөв дэх алхам: Хэрэв таны машин механик хурдны хайрцагтай бол аажмаар арааг шилжүүлээрэй, гэхдээ ЗӨВХӨН машин бүрэн хяналтанд байгаа гэж бодож байвал шилжүүлээрэй. Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол Драйв (D) араанд нь хэвээр байлга. (B) араа байдаг бол шилжүүлээрэй. 5. Тав дахь алхам: Тоормос бүү ашиглаарай, буудсан дугуй аяандаа машиныг удаашруулна. 6. Зургаа дахь алхам: Хурд 50 км / цаг хүртэл буурахад та машины тоормозоо зөөлөн гишгэж болно Бусадтай хуваалцаарай! Та хүний амь аварч ч магадгүй. Via: Ц.Мөнхбилэг Жич: Уг зураг бодит бөгөөд Завханаас Улаанбаатар хот руу зорчиж явахад тохиолдсон болно. Тухайн нөхцөлд дээрх зааврыг нэг бүрчлэн мөрдсөнөөр ямар нэг эрсдэлгүй зогссон юм. Тиймээс аялал зугаалгаар явдаг цаг ирж буй цаг дор та бүхэндээ хэрэг болно гэж, нэг л өдөр энэ зүйл тохиолддог гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учир ийнхүү хичээнгүйлэн хуваалцаж байна. Жичийн жич: Хэт өндөр хурдтай үед ямар ч заавар нэмэр болохгүй тул хурдаа тааруулж яваарай! Шинэ дугуй буудахгүй гэсэн ойлголт огт байхгүй! Буудахаа хүрвэл өнөөдөр авсан шинэ дугуй ч буудна. Та бүхэнд чин сэтгэлээсээ санаа тавьсан: Н.Биндэръяа. Эх орондоо тааваараа тайван сайхан аялаарай 🤗🤗🤗
Бар жилтэй хүнтэй учирвал бурхан таныг хамгаалж байна гэсэн үг. Бар жилтэй хүүхэд заяавал бурхан таныг хайрлаж байна гэсэн үг. Учир нь бар жилтэй хүн гэр бүл, удам судраа муу муухай бүхнээс хамгаалж явдаг сахиус нь байдаг юм. Хэрвээ таны гэр бүлд бар жилтэн байдаг бол түүнийг хайрлаж яваарай. Түүнийг илгээсэн бурханд талархаж, залбирч яваарай. Монгол цаг тоолол, нэгэн жаран бар жилээс, бар сараас, бар өдөр, бар цагаас эхэлдэг нь сайн сайхан бүхний бэлгэдэл шүү дээ. Эрлэг номун хаан Дамдинчойжоо сахиус, Лхам сахиус нар адгуус үхэр, луус унаж, Очирваань бурхан, Гомбо бурхан барын нөмрөг хувцастай байдаг нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Муу муухай бүхнийг үхрээр төгсгөж, сайн сайхан бүхэн бараар эхэлдэг нь хорвоогийн жам юм. Бодоод үзээрэй, амжилттай яваа бизнесмэнүүд баячууд яагаад барын дүрстэй том алтан бөгж зүүдэг юм бол…?! @copy 🐯
ЛАЙКАА ДАРААД БУРЗАЙ ГЭЖ БИЧ. 3 ХОНОГИЙН ДОТОР МӨНГӨТЭЙ БОЛНО ТА НЭЭРЭЭ ШҮҮ “Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм.
Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт.
Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх, бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.