Зургаан настай хүү мориноос унаж халуун амиа алджээ

Сүхбаатар аймагт энэ сарын 21-ны өдөр зургаан настай хүү мориноос унаж газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт сумын харъяат унаач хүү, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хоёрдугаар багийн нутагт болсон уралдааны үеэр мориноос унаж энджээ. Улмаар эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Мөн уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унаж хөнгөн бэртэл авчээ. Иймд баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд морины уралдаан, үсэргээнд оролцохдоо уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.