Categories
Чөлөөт

ТӨРӨЛ БҮРИЙН АМТТАЙ СОУС ХИЙХ ЖОР ХАДГАЛААД АВААРАЙ

Хүрэн манжин, тунхуутай соус: 100 гр майонез, болон адил хэмжээтэй цөцгий дээр хүрэн манжин болон даршилсан өргөст хэмхийг жижиглан хэрчээд сайтар холино. Мах болон зуушинд тохиромжтой. Тахианы махтай зохицох зөгийн балтай соус: 2/1 стакан гич, 1/4 стакан зөгийн бал, тал цайны халбага цагаан гаа хийгээд холино. Хөргөгчинд хийгээд хэсэг амраана. Чанасан, шарсан бүхий л төрлийн тахианы маханд тохиромжтой. Сармистай соус: 250гр цөцгийн дээр яншуйг маш жижиг хэрчиж хийнэ. Бэлдсэн цөцгийн дээрээ 2-3 ширхэг сармисыг нухаж бага зэрэг перф цацаад сайтар хутгана. Ингээд сармистай гич бэлэн боллоо. Паста болон шарсан төмстэй төгс зохицох бяслагтай соус: 200 гр шингэн бяслаг, 10мл тос, 200 мл цөцгийн тос хооронд холиод буцалтал нь хутгана. Буцлангуут нь гал дээрээс авч базилик болон хар перцээр амтлаарай. Мөн 50гр нунтаг бяслаг нэмнэ. Песто: 50гр базилик, 2 хумс сармис, 50 гр бяслаг, 3 халбага газар самар, 100 мл оливийн тосыг холигчоор холино. Паста, салат болон шөлөнд тохиромжтой ч талхан дээрээ түрхээд идсэн ч болно.

Leave a Reply

Your email address will not be published.