Categories
Чөлөөт

БААТАРЛАГ ГАЛ СӨНӨӨГЧИЙН ГЭРГИЙ УЛСЫН ТОД ХАРВААЧ БОЛЖЭЭ

Бидний дунд эгэл даруухан амьдарч яваа ч эгэлгүй баатарлаг үйлс бүтээсэн онцгой байдлын гал сөнөөгч залууг Монголчууд андахгүй таних билээ. Тэртээ жилийн намар хээрийн түймэр унтраахаар яваад журмын гурван нөхрөө алдаж, өөрөө үхлийн ирмэгт тулаад буцсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Болорсүхийн байгуулсан гавьяа, эр зориг, тэсвэр хатуужил нь дэндүү бахдам гайхамшигтай. Гал сөнөөгч баатарлаг хүүгээ онцгой байдлын албаныхан ч бүх талаар дэмжиж, өдгөө хэцүү бэрхийг ардаа орхин босож өндийн бүр ажил төрлөө гүйцэтгэж, мөрдэс нэгт нөхөдтэйгөө мөр зэрэгцэн явна. Хамгийн сайхан мэдээ нь түүний гэргий А.Цэвэлмаа сурын харваагаар хичээллэдэг Дорнод аймгийнхаа мэргэн бүсгүй бөгөөд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, тавдугаар байр эзлэн “Улсын тод харваач” цол хүртсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч баатарлаг гал сөнөөгч хүүгийнхээ гэргийд цолны тэмдэг, батламжийг нь гардуулан өгч “Үлгэр жишээ шилдэг гэр бүлдээ баярлалаа” хэмээн талархал дэвшүүлжээ. Хатуу бэрхийг хамтдаа туулан, амжилт гаргаж яваа өнөр бүлийн эзэд болсон та хоёроороо монголчууд бид бахархаж байна🇲🇳🇲🇳🙏🙏 ❤️❤️❤️

Leave a Reply

Your email address will not be published.