ӨРӨВДМӨӨР, БАС БАХАРХМААР… Дэлхийн 2-р дайны үеэр буюу 1945 онд энэ гэрэл зургийг авчээ. Нас барсан дүүгээ чандарлахаар ээлжээ хүлээж зогсоо Япон хүү. Энэ зургийг авсан Америк гэрэл зурагчин Жое О Доннел дурсан ярихдаа уйлахгүйн тулд уруулаа тас хазсан түүний амнаас цус дусалж байсан хэмээжээ. Харуул түүнд “Үүрч яваа ачаагаа надад өгөөдөх” гэхэд бяцхан хүү “ЭНЭ БОЛ АЧАА БИШ, МИНИЙ ДҮҮ” гэж хэлсэн гэдэг. Өнөөдрийг хүртэл энэ зургийг Японд хүч чадлын бэлэг тэмдэг болгон ашигладаг.
Categories
ӨРӨВДМӨӨР, БАС БАХАРХМААР…
