Categories
Чөлөөт

Шөнө нойрондоо шүдээ хавирах, гар хөл татвалзах нь зүрхэнд гэм суусны нэг шинж байдаг

Шөнө нойрондоо шүдээ хавирах, гар хөл татвалзах нь зүрхэнд гэм суусны нэг шинж байдаг. Хэрэв танд болон гэр бүлийхэнд дээрх шинжүүд илэрдэг бол зүрхээ гамнаарай. 1.Чанартай нойр авах
2. Бухимдал гомдлоо сайн тайлж байх 3.Тэврэлдэж болно 4.Сандрахгүй байх
Би энэ зун Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд амарлаа.МУ-ын гавьяат эмч Д.Бүрнээ эмчийнхээ амралт сувилалын газарт амарсан юм.Багш маань өглөө шууд ирээд,хэлийг минь хараад,зовиурлаад байдаг бүх өвчнийг шууд хэлээд л эмчилгээ биччихдэг юм.Тэгээд л хэл оношлогоог жаахан сонирхож үзлээ.Шавь нарт минь хэрэгтэй байх гэж бодлоо.Хэл оношлогоо :Хүний биеийг ямар нэгэн байдлаар хатгаж өвтгөхгүйгээр хэлийг хараад л өвчнийг оношилж болдог оношлогооны нэг хэлбэр бол хэл оношлогоо юм.Хэлний хэлбэр,өнгө,толбо,өнгөрийн өнгө,хэмжээ,тархалт,хэлний хагарал,ан цав,хэлэн дээр гарсан шүдний ором,чийглэгийн хэмжээ зэрэг олон үзүүлэлтийг хэмждэг.Энэхүү аргыг эмчилгээний өмнө болон дараа ашиглаад үр дүнгээ хянаад явах боломжтой.Оношлогоо хийх хамгийн сайн цаг нь өглөө өлөн элгэн дээрээ хэлээ харах юм.Хэл харах үед аль болох амаа том ангайлгаад хэлээ урагш гаргаад бага зэрэг өргөх бөгөөд аль болох хүчлэхгүй байх хэрэгтэй.Хэт их хүч гаргавал хэлний өнгө байдал өөрөөр харгадах болно. Эртний хятадын анагаах ухаанаар эрхтний байдал нь хэлний гадаргуу дэээр тодорхой байр эзлэн харагддаг.Хэлний үзүүр –биеийн дээд хэсэг,эрхтэнд хамааралтай,хажуугийн хэсэгт биеийн дунд хэсэг,хэлний угт биеийн доод хэсгийг харуулдаг гэж бичсэн байна.Хятад,Төвдийн ардын эмч нар хүний хэлийг уншдаг байсан бөгөөд түүгээрээ дамжуулан хүний дотоод эрхтний байдлыг одоогийн ямар ч төгс төгөлдөр техник,шинжилгээ,эмч нараас дутахгүйгээр оношлодог байжээ.
Хэл бол дотоод эрхтний газрын зураг бөгөөд хэсэг бүр нь тодорхой дотоод эрхтнийг хариуцдаг байна. 1. Хэлний үзүүрээс 3 см орчимд зүрхийг илэрхийлдэг. 2. Хэлний үзүүрийн дээр 2 талд уушиг байрлана. 3. Хэлний төв хэсэгт ходоод,нойр булчирхайг заана. 4. Хэлний төв хэсгийн ирмэгээр элэг,дэлүү байна. 5. Хэлний угт гэдэс байна. 6. Хэлний угийн хажуугаар бөөр байрлана. Үзлэг хийхдээ: 1. Хэлний өнгө 2. Өнгөрийн өнгө 3. Хэлний зураасны байдал 4. Хэлбэр зэргийг ажиглах шаардлагатай. 1.Хэлний өнгө: Хэл тод улаан өнгөтэй байх нь хордлого,өндөр хэмтэй халуурах,хүнд халдварт өвчин,уушигны цочмог үрэвсэл зэргийн үед илэрнэ. Хөх туяа – хэлний дээд болон доод хэсэг хөх туяатай байвал зүрх судасны дутагдал,цусны эргэлт хэвийн бус,зүрх уушигны үйл ажиллагаа доголдож байгаагийн илрэл болно. Нил ягаан өнгө – мөн зүрх ууушиганд ямар нэг өөрчлөлт өөрчлөлт байгааг илэрхийлнэ. Хар өнгөтэй байвал холер ба урвах тахалаар халдварлагдсан байж магадгүй. Зэвхий саарал өнгөтэй байвал цөс болон элэгэнд өөрчлөлт байгааг илэрхийлнэ. Гялгар,хурц улаан хэл нь бүдүүн гэдэсний үрэвсэл,ходоодны хавдар байх магадлалтай. Шатрын хөлөг шиш цоохор хэл нь никотины хүчил дутагдалын үед илэрнэ. Хүрэн,хар хүрэн өнгөтэй байвал амьсгалын тогтолцооны төлөв хүндэрсэн байж болно. Архаг стресс,айдас түгшүүрийн үед хэлний үзүүрт улаан цэгүүд тодорхойлогддог. Хэл хөөх,улайх :Хэлний баруун хэсгээр улайх нь бөөрөнд өөрчлөлт орсон,зүүн хэсгээр улайх нь дэлүүтэй холбоотой бол, хэл хөөх нь бүсэлхий тааз орчимд өөрчлөөлттэй,хэлний жижиг мэдрэгчүүд хөөж,хэлний дунд болон хажуу хэсгээр улайх нь уушиганд ямар нэг өвчин байгааг харуулна. Хэлний урд болон хажуу хэсэгт шүдний ором гарах нь стресс,мэдрэлийн ядаргаа их байгааг харуулдаг.Мөн шүдний ором нь бактерийн тэнцэл алдагдсан,ходоод гэдэс,хоол тэжээлийг бүрэн шингээж чадахгүй байгааг илэрхийлдэг. Газарзүйн хэл- энэ нь папилиян өнгө өөрчлөгдөх үед гарах хэлний үрэвсэлт өвчин юм.Энэ нь дааврын өөрчлөлт,витамин В12 дутагдалыг илтгэнэ. эл яриа ээдрэх:Сэтгэлийн түгшүүр,далд айдас,мэдрэлийн эмгээгийн үед тохиолдоно.Мөн Паркинсоны өвчний нэг шинж юм. Хэл хагарах: Энэ нь ихэвчлэн удамшлын шинж чанартай.Мелкерсон-Розенталь хамшинж /Мэдрэлийн ховор эмгэг/ Хэлний үзүүр улайх- Зүрхний үйл ажиллагаа сул байгаа,судас нарийсах өвчний эхний шинж бий болсныг харуулна.Уушигтай холбоотой өвчин нь шүдний захаар,үзүүр хавийн өөрчлөлтөөр мэдэгдэж болно. Хэл тагнай шарлах нь элэг өвдөж,архаг холециститтэй болж харуулна. Хэлний өнгөр: Зузаан, цагаан өнгөр: нь хордлого, халдварт өвчин туссан байж болохыг илтгэж байж болно. Боровтор, хүрэн өнгөр: уушгины өвчин туссан байж болохыг илтгэнэ. Шар өнгөр: хоол боловсруулах эрхтнүүдийг үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж байж болно.
Саарал өнгөр:ходоодны үрэвсэл, ходоодны шархны шинж тэмдэг байж болно. Хэлний зураас:
Гол төлөв хэлний төв хэсгээс үзүүр рүү чигэлсэн гүн судал, зураас гарах нь зүрхний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавина гэдгийг анхаараарай. Хэлний энд тэнд олон тооны зураас гарах нь ходоод, хоол боловсруулах системд асуудалтай болоод байгааг илтгэнэ. Хэт гүн судал, зураас нь бөөр тийм ч эрүүл биш байгааг илтгэнэ. Хэлний захаар босоо зураас гарвал хоол боловсруулах замын эмгэг байж болзошгүйг харуулна. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавина гэдгийг анхаараарай. 4.Хэлний шугам: Хэлний босоо шугам нь нурууг хариуцдаг.Хэлний гол шугам тахийсан байвал нугас ямар нэг өөрчлөлттэй байгааг харуулдаг.Хэрэв хэлний уг орчимд муруй байвал энэ нь бүсэлхийн нуруунд асуудал үүсч магадгүй.Босоо шугам гол хэсэгт муруй бол цээжний хэсэгт өөрчлөлт байж магадгүй. Хэлний үзүүрт ойрхон муруй шугам нь хүзүүний остеохондроз болохыг харуулна,мөн умайн хүзүүний бүсэд асуудал байгааг илтгэнэ.Хэлний гол шугам тахийсан байх нь тархины цус харвалтын шинж юм. Шөнө нойрондоо шүдээ хавирах, гар хөл татвалзах нь зүрхэнд гэм суусны нэг шинж байдаг. Хэрэв танд болон гэр бүлийхэнд дээрх шинжүүд илэрдэг бол зүрхээ гамнаарай. 1.Чанартай нойр авах
2. Бухимдал гомдлоо сайн тайлж байх 3.Тэврэлдэж болно 4.Сандрахгүй байх
Шөнө нойрондоо шүдээ хавирах, гар хөл татвалзах нь зүрхэнд гэм суусны нэг шинж байдаг. Хэрэв танд болон гэр бүлийхэнд дээрх шинжүүд илэрдэг бол зүрхээ гамнаарай. 1.Чанартай нойр авах
2. Бухимдал гомдлоо сайн тайлж байх 3.Тэврэлдэж болно 4.Сандрахгүй байх
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.