Categories
Чөлөөт

НААДМЫН БӨХИЙН НАЙРАА ОЛОН ЖИЛ БОЛСОН УУ.

Наадмын бөхийн найраа олон жил болсон. Жил болгон л яригдаж байдаг, ард түмэн найраанд дасчихсан одоо энэ мөчид соошилд яригддагаараа яригдаж л байна. Бөхийн хүрээнд бол 12-ны орой найраанууд хэн хэндээ хэвтсэн гэдэг нь тодорхой болчихсон байдаг. Мөнгө хүчтэй нэг нутаг ус жудаг мудаг хамаагүй болсон шдээ. Наадмын өмнө зохиолууд зурагддаг, хэн хэн дээшээ үзхийн, начинд хэн хэн дамжлуулах юм гээд.
АТГ цагдаа тагнуулынхан угаасаа мэддэг. Хөдөөнөөс сонгогдсон улс төрчид дахиж сонгогдхын тулд найрааны мөнгийг гаргадаг, сонгуулиар нутгийн шинэ цолтнуудаа дагуулж явдаг ийм тогтолцоотой. Энэ жил нийт даваануудын ханшийг тооцход 25-30 тэрбум эргэхэд энэ мөнгө хаанаас гараад байна вэ гэдэг нь чухал. Татвар төлөгчдийн мөнгө үү, буруу замын бохир мөнгө үү. Хүн шударгаар олсон мөнгөө цацаад байхгүйлдээ. Амьдрал хэцүү байна л гээд байдаг найрааны эргэлдэж байгаа мөнгөний дүн юуг илэрхийлж байна вэ гэхээр улс төрчид нь тасарцан байгааг л илтгэж буй юм. Том зургаараа хохирогч нь Монгол Улс юмдаа. Бусад спортын төрлүүдэд гадны орнуудад Match Fixing найраатай тоглолт тулаануудыг гэмт хэрэг гэж үздэг. Илрүүлж шийтгэсэн жишээнүүд бий. Манай үндэсний бөх шиг хавтгайрсан юм алгадаа. Манайд хуулинд өөрчлөлт орвол шийтгэх боломжтой болно.

Leave a Reply

Your email address will not be published.