ШАР МЭДЭЭ Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа: “Золбин сургуулиас чинь гарна, золбин улсаас чинь явна за”

Хүний толгой дээр кофе асгасан Хууль зүйн сургуулийн оюутандаа МУИС хариуцлага тооцож, сургуулиас хасах шийдвэр гаргасан байгаа. Цагдаагийн байгууллагад 40 орчим Зөрчлийн хэрэг нь бүртгэлтэй байдаг өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа энэ талаараа өрийн цахим хуудастаа: МУИС-ийн Хууль зүйн сургуулиас “Бид өчигдөр энэ асуудлыг мэдсэн. Өглөөнөөс хойш хурлаар авч хэлэлцлээ. Ингээд зөвлөлдсөний үндсэн дээр Хууль зүйн сургуулиас МУИС-ийн захиргаанд тухайн оюутныг МУИС-аас хасах тухай санал хүргүүлэхээр болсон” гэсэн юм. Тэгвэл энэ мэдэгдлийн дараа Б.Ариунзаяа өөрийн инстаграм хуудаснаа “Сурах сургууль мундсан биш, золбин сургуульд чинь сурч байсанд баярла. Бас удахгүй энэ золбин улсаас чинь явна за” хэмээн бичиж үлдээжээ.

Leave a Reply

Your email address will not be published.