НӨХӨРӨӨ ЗӨВ ХАЙРЛАХ 60 АРГА: Нөхөртөө хайртайгаа мэдрүүлнэ гэдгийг санасныг бодоход хөгжилтэй ажил шүү. Жижигхэн хичээл зүтгэл ч та хоёрын амьдралд том өөрчлөлтийг авчирна. Түүнийг зөв хайрлавал, тэр ч бас таныг зөв хайрлах аргад суралцана. 1. Түүнд зүгээр л итгээд найзуудтайгаа амралтанд явахыг нь зөвшөөр. Тэр харин ч чамайг санасаар ирэх болно. 2. Найзуудын чинь хажууд нөхөр чинь ямар ч утгагүй онигоо ярьвал, бантсан царай гаргахын оронд инээ. Ядаж эхнэртээ хүндлэгддэг байхыг тэр хүсэх нь мэдээж. 3. Машинд явж байхдаа солгой хоолойгоор чанга дуулахыг нь зөвшөөр. 4. Мөнгөө түрийвчиндээ биш үргэлж өмднийхөө арын халаасанд хийдгийг нь бүү шүүмжил. Харин ийм гэм хоргүй жижигхэн зуршлуудыг нь өхөөрд. 5. Түүнд хайртай бас, түүнийг сайхан залуу гэж боддог гэдгээ хэл. 6. Түүний төлөө хичээл зүтгэл гаргахдаа бүү цааргал, бүү бухимд. Тэр таныг хайрладаг болохоор таниас ч бас халуун дулаан байдал, хайрыг хүртэх эрхтэй. 7. Уян хатан байж, тэр ч бас цээжин дотроо зүрхтэй хүн гэдгийг сана. 8. Түүнтэй зөвлөлгүйгээр байрнаасаа нүүх, машин авах, гэртээ хамаатнаа авчирч амьдруулах зэрэг том шийдвэрийг бүү гарга. Тэр өөрийгөө гэр бүлийн чухал бүрэлдэхүүн гэдгээ мэдэж, хичээг. 9. Хамтдаа болзоонд явж, жүжиг үзэж, дэлгүүр хэсч байгаа үедээ асуудал тоочиж хэрэггүй. Үүний оронд цугтаа хөгжилд. 10. Чам дээр очих гэж өвлийн хүйтэн, замын түгжрэлийг ажирдаггүй байсных нь төлөө, өөртөө хувцас авахдаа өдрийн хугасыг ч зарцуулдаггүй хирнээ, чамд туфль бэлэглэхийн тулд найзууд руу чинь утасдаж нууцаар размерийг чинь асууж байсных нь төлөө түүнийг нэг удаа уучил.
11. Түүний хувьд үнэ цэнэтэй зүйлсийг олж нээ. Чи одоо хүртэл нөхрийнхөө ажлын талаар тодорхой мэддэггүй юм биш биз? 12. Хүүхдүүдээ эзгүйчилж байгаад, зөвхөн түүнтэй цуг оройн хоолоо ид. Хааяа ч болов хоёулахнаа байсан мөчүүдээ эргүүлж авчир. 13. Нөхрөө ажлаасаа орж ирэхэд нь яаж угтсанаас тэр оройны гэр бүлийн уур амьсгал шалтгаална. Орж ирснээс нь хойшхи эхний хэдэн минутыг эерэг өнгөрүүл. Тэгвэл тэдний ажлын стресс тайлагдаж , чамайг, бас хүүхдүүдээ хайрладаг гэдгээ харуулах боломжтой болно.14. Хэн нэгэнд нөхөртэй чинь хүндэтгэлгүй харьцахыг бүү зөвшөөр. Түүнийг хамгалж, өмгөөл.
15. Түүнд ямар нэг сайхан үг хэлж байхдаа итгэл төгс бай. Эрэлхэг зориг, чадвар чансаанд нь бүү эргэлз. 16. Жил бүрийн эхэнд түүнтэй гэр бүлийнхээ оны төлөвлөгөө, зорилгын талаар ярилц. Гэхдээ яриагаа аль болох хөнгөн хирнээ нухацтай байлгаарай. Жишээ нь оны сүүл гэхэд шинэ байранд орох, хамтдаа европын орнуудаар аялаж үзсэн байх, хүүхэдтэй болсон байх гэх мэт. Ингэх нь та хоёрыг “нэг баг” гэдгийг мэдрүүлнэ. 17. Бүх юмыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж бүү оролд. Түүнд цаг гарга. 18. Ажлаасаа тараад ирэхэд нь түүний хөлөнд массаж хийж, нурууг нь илж өг. 19. Ажил дээрээ байхад нь түүнд ямар их хайртайгаа хэлсэн мессеж илгээ. 20. Ямар нэг том төслийн ард гарах юм уу, нэр хүндтэй байгууллагатай гэрээ хийгээд гэртээ ирэхэд нь
“Хайр нь чамаараа бахархаж байна. Миний төлөө хичээдэгт чинь баярладаг шүү” гэж хэл. Тийм ээ, тэр ганцхан чиний төлөө ч биш бас өөрийнхөө төлөө ажиллаж байгаа л даа. Гэхдээ ингэж хэлвэл тэр өөрийгөө чинь өмнө хариуцлага хүлээсэн баатар гэдэгт итгэх болно. 21. Мөнгөө өөрийнхөө төлөө зарцуулахыг нь зөвшөөр. Түүнтэй хамт дэлгүүр хэсэхдээ заавал өөртөө ямар нэг юм авахуулж дөнгөдөг үү? Хэрэв тийм бол, нэг удаа ч гэсэн хамт хувцас авахаар явахдаа дан эрчүүдийн тасгаар ороорой. 22. Түүнд зөвлөгөө өгөхдөө их мэдэгчийн дүрээр биш, санаа тавигчийн дүрээр хэл. 23. Түүнээс хэрээс хэтэрсэн юм хийхийг бүү шаард. Тэр мөнгөний машин биш. Харин таны хань нөхөр. Түүнд амрах боломж олго,
урам зоригийг өг. 24. Нөхрийнхөө талаар хүмүүсийн дэргэд магтаж ярь. 25. Тэр ядарсан царайтай харагдаж байвал хэлэх гэсэн юмаа товч байлга. Тэгээд унтаад амарсных нь дараа үргэлжлүүлж ярья гэж хэл. 26. Нөхрийнхөө чамд таалагддаг зан чанаруудаас 10-ыг жагсааж бич. 27. Хүүхдүүдийнхээ хажууд түүнийг хүндэл. 28. Түүний хамаатан, найз нөхдийг өөрийнхтэйгөө бүү харьцуул. 29. Нөхөр чинь шинэ авсан ажлаа хийж чадна гэдэгтээ эргэлзэж байвал, түүнийг тэврээд, “Би чамайгаа амжилттай ажиллаж чадна гэдгийг мэдэж байна” гэж хэл. 30. Олон хүний дунд, бие биенээсээ хол газар зогсож байхдаа түүн лүү хараад инээмсэглэх юм уу нүдээ ирмэ. 31. Түүний дэргэд өөр эрэгтэй хүнд илүү их анхаарал халамж тавих хэрэггүй. Тэр өөрийгөө чиний хувьд хэн ч биш мэтээр мэдрэх болно. 32. “Чамаас л боллоо” гэхийн оронд “Хоёулаа хамтдаа энэ асуудлыг шийдье” гэж хэл. 33. “Би чамд хэлээ биз дээ?” гэж хэлж зүрхийг нь бүү шархлуул.
34. Гадуур явж байхдаа түүний гараас хөтлө. 35. Түүнтэй зөвлөлдөлгүйгээр унтлагын өрөөнийхөө тавилгын байрыг бүү соль. 36. Том асуудлуудыг түүнд найдаад орхи. Гэхдээ ингэхээсээ өмнө түүнд итгэдэг гэдгээ ухааруул. Та эр хүн шиг бүхнийг өөрийнхөө нуруун дээр үүрэх гээд байвал, тэр гараа хөдөлгөхөө ч болино. 37. Сул дорой, эмзэг турьхан мэт харагдаж түүнээр хайрлуул. Хэдий чи хүчирхэг бүсгүй байсан ч тэглээ гээд хатуу ширүүн загнаж, түүнийг дорд үзэж болохгүй. Үр дүн чиний талд гарахгүй. 38. Түүнийг үл тоомсорлож, илүү үзэхээ зогсоо. 39. Гэр бүлдээ баяр хөөр авчир. Цуг хошин шог, инээдмийн кино үз. Хамтдаа инээ. 40. Өмдийг нь түүнээс асуулгүйгээр бүү тайр. 41. Ширээн дээр нь байгаа бичиг цаасыг хог шиг үзэж бүү хая. Түүнийг муу ч, сайн ч эр хүн гэдгийг ойлго. 42. Өөртөө таалагд.
Ямар сайхан эмэгтэй болохоо түүнд мэдрүүл. 43. Тэр өөрийнхөө үзэл бодлыг чамд илэрхийлэхээсээ айдаг байх ёсгүй. Бас чи ч түүнд байр сууриа хэлэхээсээ эмээдэг байх ёсгүй. 44. Уур бухимдлаа хүртэл үнэ цэнэтэй байлга. Ялихгүй зүйлд ч уурлаад байвал тэр таныг гомдоох вий гэж айхаа болино. 45. Түүнтэй нэг л зүйл дээр тохиролц. Амьдралд юу ч тохиолдсон, та хоёр хоёулаа гэрлэлтээ аварч гарахын тулд хичээл зүтгэл гаргана гэдгээ бие биедээ амла. 46. Уурласан бол хүндэтгэлтэй маягаар түүнийгээ илэрхийл. Дуугаа хураах нь тийм ч зөв шийдэл биш. Амаа үдүүлсэн юм шиг чимээгүй болох нь хэсэг хугацааны дараа чамайг тайвшруулж болох ч, дараа нь түүнтэй төстэй хэрэг гарахад чи дэлбэрч магадгүй. 47. Хамтдаа үдэшлэг, эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо түүнийг хүндлээд хамгийн сайхнаараа харагд. Тэр чам шиг сайхан бүсгүйтэй учирсандаа бахархана. 48. Ажилдаа гарахад нь халаасанд нь дуртай чихрийг нь, халуун дулаан үгтэй бичгийн хамт нууцаар хий. 49. Түүний нүдээр ертөнцийг харах гэж оролд. 50.
Ажлынхаа талаар ярихад нь чих тавин сонс. 51. Хайртыгаа бусад эрчүүдтэй, эсвэл найзуудынхаа нөхрүүдтэй адилхан байлгах гэж бүү оролд. Түүний өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудыг дотноор хүлээн зөвшөөр. 52. Аль болох инээ. Тоглож наад. Хамт тоглоом тогло. Гижигд. Цуг сууж байхдаа янз бүрийн дуу авиа гаргаж хөгжилд. 53. Үгүй гэхээс илүү тийм гэж хэлж сур. 54. Ямар нэг асуудалтай тулгарахаараа түүнээс тусламж хүс. 55. Эрчүүд ихэнхдээ маш энгийн байдаг. Тэд энгийнээр ойлголцож, энгийнээр бодож, энгийнээр илэрхийлдэг. 56. Харилцаагаа эрүүл байлгахын тулд төрж буй сэтгэл хөдлөлөө ялгаж салгаж, заагтай байлга. 57. Түүнтэй санал нийлэхгүй байсан ч, нөхцөл байдлыг нь ойлгохын төлөө чадах бүхнээ хий. 58. Бусдын дэргэд үргэлж түүний талд орж, алдааг нь хоёулахнаа байхдаа л хэлж бай. 59. Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөр. 60. Өөрийнхөө мөрөөдөл, хүсэл тэмүүллийн талаар түүнд ярихдаа чимээ шуугиангүй, тайван орчныг сонго. Тэгвэл тэр өөр юманд сатааралгүй, чиний ярианд ач холбогдол өгч чадна.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
НӨХӨРӨӨ ЗӨВ ХАЙРЛАХ АРГУУД
