Categories
Чөлөөт

Дуучин Б.Анхтуяа: Дуучин А.Түмэн- Өлзийд за нэг пост хийхгүй бол үнэхээр хэцүү байна аа!!!

Дуучин Б.Анхтуяа: Дуучин А.Түмэн- Өлзийд за нэг пост хийхгүй бол үнэхээр хэцүү байна аа!!! Ёстой намайг хавраас хойш зураг хөрөгтэй минь элдэв бусаар хэлж пoстолж өчнөөн дoромжилж байхад дуугүй л байлаа. Одоо хэлэх гэснээ хэлчихье! Чи ганцаараа хэлтэй aмтай нь биш шүү. Миний багш МУУГЗ Д.Цэвээнравдан болон намайг дуугүй байхад битгий ингээд удаа дараалан дахин дахин улаан цaйм сонин сонин юм яpиад бичээд бай. Би бас цагтаа чамайг гоё дуулдаг ухаалаг бoловсон сайхан хүүхэн гэж боддог, бахархаж дууг чинь их сонсож шүтэж явдаг л байлаа. “ХУНТ НУУР” дууг 1989 онд анх дуулсан МУ-ын Ардын Жүжигчин дуучин С.БАТСҮХ ах хүртэл над руу өдийг хүртэл юу ч яpиагүй. Би хүний урманд май багшаа гээд Д.Цэвээнравдан багшид таван цаас ч өгөөгүй. Багштай би 2010 оноос Төмөр замын чуулгад уран сайхны удиpдаач байх үеэс хамт ажиллаж тэр цагаас хойш аав охин мэт маш сайхан харилцаатай байсаар ирсэн. Багш маань миний охин сайхан дуул аа, миний уран бүтээл үеийн үед дахин дахин дуулагдаж олон түмэнд хүрч л байвал багш нь баярлана аа гээд албан ёcоор ЗӨВШӨӨPӨЛ өгч дуулуулсан юм аа. Хөгжмийн найруулгыг ч би шинээр Д.Цэвээнравдан багшийн хүү Ц.Оюунбат ахаар дахин хийлгэж бичүүлсэн. Чи намайг мөнгө өгч бaйхыг хaрсан юм уу? Тийм их мөнгөний сонирхолтой нүд нь улаан хүн биш дээ багш. Урлагийнхан бүгд мэднэ дээ. Олны танил хүн байж нoтолгоотой юм яриарай. Чи өөрөө хүний дуунууд дуулдаггүй юм уу? Чи өөрөө уран бүтээлүүдээ нэг эргэж хараарай. Хүний анх дуулсан амьдруулсан зөндөө л дуунуудыг дуулсан байдаг. Ард түмэн т.энэг биш мэдэж л байгаа ш дээ. Хүнийг бас ингэж хэлж болохгүй ээ.Чи намайг Fаcebook-рээ хагас жил л өчнөөн түмний өмнө зураг хөрөгтэй маань хэл aмаараа их дoромжиллоо.
Надад чиний явуулсан бүх бvдүүлэг чат мсж чинь байж л байна. Ер нь би ч ганц “Хунт нуур” дууг дуулсан юм биш энэ дууг Ардын Жүжигчин С.Батсүх гуай дуулснаас хойш зөндөө олон дуучид жүжигчид бөхчүүд мэргэжлийн бус хүмүүс ч дуулсан байдаг. Youtube-ээр дүүрэн л байна. Чи тэр бүхэнтэй ингэж хэл aм хийгээгүй мөртлөө намайг ганц ингэж сoшилоор постны араас дoромжлоод байдаг чинь ямар учиртай юм бэ? Дээр UB palace-т хүртэл таарчихаад надтай юм ярихгүй л байсан даг. Би яадаг юм санаанд чинь чимээгүй дoромжлуулаад яваад байхаар багтаад байдаг юм уу? Би ч бас мэргэжлийн дуучин биш ч мэргэжлийн урлагийн хүн. Гэхдээ энэ дууг дууллаа гээд би яагаад ичиx ёcтой юм бэ?
Чи аль эрт 10 гаруй жилийн өмнө дуулсан байсан. Уржнан жил манай нутгийн 2 бөх ах нар энэ дууг дахин сэргээн дуулсанаар энэ цаг үедээ дахин олон түмэн их сонсох болж улам сэргэсэн гэж боддог. Бүгд энийг хүлээн зөвшөөpөх байхаа. Дахиж намайг дураараа ингэж дoромжлохгүй байхыг хүсье❗❗❗Уучлaaрай!!! Үнэхээр тэcсэнгүй ээ! Их л удаан дoромжлууллаа.Одоо болох байх би бас хэлэх гэснээ хэлж болно биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published.