Categories
Чөлөөт

Цаашид автомашиныг ТЭГШ СОНДГОЙ дугаараар явуулахыг дэмжих үү? 1.ТИЙМ 2.ҮГҮЙ

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан хотын хөл хөдөлгөөн нэмэгддэг. Түгжрэлийг бууруулах асуудлаар нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргасан. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай гэж үзсэн. Автомашиныг тэгш, сондгой дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар мэдээлэл хийх үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн ярихдаа “Манай хотын хэмжээнд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа их хүнд байна. Зам дээрх зорчилтын хурд 8-аас доош тэг зогсолт руу явах эрсдэл үүслээ. Тиймээс энийг тодорхой хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа. Хугацааны хувьд наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1, 3, 5, 7, 9 буюу сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1,3-ны өдрүүдэд 0, 2, 4, 6, 8 гэсэн тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published.