4 сар (хорт хавдар), 6 сард (хүзүү), 9 сард (хөхний хагалгаа), 11 сард (17 удаагийн байн эмчилгээ) ар араасаа хэцүү мэдээ сонсоод хүнд үеийг туулахад ээждээ би юу хийж өгч, яаж баярлуулж амжлаадаа гэж бодсон. Намайг өсгөж, нийгэмд хөлийг нь олуулах гэж хамаг залуу насаа зориулсныг нь мэддэг, харж өссөн болохоор ийм үед үнэхээр дотор өмрөөд цаашаа харж уйлан наашаа харж инээсэн өдрүүд уртаа үргэлжиллээ. Одоо байн эмчилгээндээ 3 л орчихвол тэрнээс цааш эмчийн хяналтандаа 4-5 жил эм уухад л муухай хавдраа бүрэн дүүрэн ялан дийлэх байх. Түрүү жилийн 6 сард орсон хүзүүний хагалгаа нь маш хүнд (жаахан эвгүйтвэл эрүүнээсээ доош бүх бие нь мэдээгүй болох) байсан болохоор хагалгааных нь өдөр эмнэлгийнх нь гадаа зүрх зогсохоо шахаад л хүлээж байсансан. Муу бүхэн арилж нар мандах үе маш ойрхон байгаа 🥰🥰🥰
Categories
БОЛОРОО: Муу бүхэн арилж нар мандах үе маш ойрхон байгаа…
