Р.Анхням: Хүүхдүүд аавыгаа байгаа үед өдөржин дээр доор нь ороод ноололдож л байдаг.

Хүүхдүүд аавыгаа байгаа үед өдөржин дээр доор нь ороод ноололдож л байдаг. Юм яриулахгүй яг зэрэгцээд ааваа аавааа ааваа гээд хашгираад л байдаг. Аан гэхээр тодорхой юм ярихгүй 🤣 Яг адилхан аягалаад өгөхөд өөрийнхийгөө идэхгүй мөртлөө аавынхаа аягатай хоолыг идчихдэг. Орой унтахдаа цээжин дээр нь овооролдоод хэвтчихдэг. Гэрт зөндөө зай байхад яг аавынхаа байгаа газар бөөгнөрөлдөөд, заавал яг хажууд нь сууж байгаад өвөр дээр нь тоглоом булаацалдаж орилолддог 😂😂 Аав бол бүх хүслийг биелүүлэгч, буруу зөвийг үнэнчээр ялган тунгаагч, бүхнээс хамгаалагч баатар, шидтэн, ээжийн зөвшөөрөөгүйг асуудалгүй хийж чаддаг ганц хүн нь юм шиг байгаа юм. Хүүхдүүд нэг л мэдэхэд том болчихно. Аавынхаа хүзүүн дээр суух гэж ээжийнхээ мээмийг барьж хамт унтах гэж булаацалдаж ноцолдохгүй болно. Гэхдээ тэд ямар ч том боллоо гэсэн хүсэл бүхнийг нь биелүүлж ямар ч үед хамгаалж хайрладаг аав ээж хажууд нь үргэлж байж тэдний төлөө бүхнээ зориулдаг байсан тэр нялх багын дурсамжаар бүх насаараа тэжээгдэж амьдарна ❤️ Рагчаагийн Анхням

Leave a Reply

Your email address will not be published.