Categories
Чөлөөт

УРАГШГҮЙ САЙД МЭНДСАЙХАНД ХЭЛЭХ ТАРИАЛАНЧДЫН ҮГ…

Дэлхий дээр өнөөдөр алт зэс, нефтиэс илүү үнэд хүрч буй зүйл бол Улаан буудай юм. Хамгийн сүүлд л гэхэд Украйнчуудын 25 тэрбум Улаан буудайг буудахгүй байхыг хүн төрөлхтөн оросуудаас гуйн байж өлсгөлөн Африк руу явууллаа. Харин Монгол Улсад улаан буудай тариалалт огт урагшлахгүй, нэмэгдэхгүй байна. Ерөнхийдөө газар тариалан “Алтан тариа” “Улаанбаатар”, “Милл хаус” гэдэг гурван компанийн мэдэлд байдаг. Дээрх гурван компани хэдэн тонн улааг буудай худалдан авахаас хэдий хэрийн тариа тарихаа шийддэг. Будаа илүү гарвал гахай болон малын тэжээлд үгүй бол ялзраад дуусдаг юм билээ. Нөгөө монополь компаниуд тарианы үнийг доод түвшинд барьж төр засаг багахан татаас тариаланчдад өгдөг байна. Татаас авахын тулд тариалдаг гэх үү дээ. Гурилын компаниуд баахан миалж хамгийн бага үнээр авч тэгсэн атлаа Оросоос тариа будаа худалдан авдаг гэх. Тариаланчид юу хүсдэг юу гэхээр Цэнгүүн, Баатарсайхан, Баттулга нарыг намар болгон царайчилж ханалаа. Тиймээс Улаан буудайг гадагшаа экспортлох зөвшөөрөл өгөөч. Үр тарианы тодорхой хувийг экспортоор гаргах аваас хөгжил дэвшил, тариалалтад их нэмэр болно гэж байгаа юм. Хүнс хөдөө аж ахуйн сайд Мэндсайхан гэгч наадам будлиантуулах, махны бизнесээ хэтэрдэггүй учраас уг салбарт томоохон бодлого үгүйлэгдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published.