ХУУРАЙ ХАНИАЛГАХ Ханиах нь амьсгалын замын эмгэгийн үед гарч ирдэг шинж тэмдэг. Хэрэв бүгшүүлэн хуурай ханиалгах удаан үргэлжлэх бол түргэн эмчид хандаарай! Ханиалгах нь хамгаалах рефлекс хэдий ч үргэлжилсэн бүгшүүлсэн, хуурай ханиах нь хамаг хүч тэнхээг барсан зовлонтой шинж тэмдэг юм. Ихэнхдээ ханиад, томуугийн дараа эсвэл харшлын үед илэрдэг боловч хүнд эмгэгийн шинж ч байж болно. ШАЛТГААН Вирусын Халдварын Дараах Ханиалга: Ханиад, томуугийн дараа, хэдэн долоог үргэлжилж болдог. Зуршилт/Психоген Гаралтай Ханиалга: Бага насны хүүхдэд ханиад, томуугийн дараа ажиглагддаг. Ханиалгах нь хүчтэй байж болно. Онцлог шинж нь өдөр эрчимтэй ханиалгаж байгаад шөнөдөө эрч нь буурдаг. Харшил: Ахуйн тоос, ургамлын тоосонцор, амьтны үс г.м аллергенууд хуурай ханиалгын шалтгаан болж болно. Харшилтай бол харшил үүсгэж буй зүйлээс аль болох хол байдаг. Т:а:м:х:и: Ужгирсан ханиалгын үндсэн шалтгаан бол тамхи. Хуурай эсвэл цэртэй байж болно. Эмчилгээ тамхинаас гарах. Архаг Бронхит: Агаар дамжуулах гуурсан хоолойд удаан хугацаагаар үрэвсэл явагдах. Ханиалгахаас гадна амьсгаадах, цээж хэржигнэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг.
Астма: Архаг явцтай, ихэнхдээ шөнөөр хүндэрдэг. Хуурай, хүйтэн агаар, үнэртэй бодис, утаа зэрэг нь астмыг өдөөдөг. Сөөргөө: Ходоодны шүүс улаан хоолой руу орох, энэ нь агаар дамжуулах хоолойг цочроож, ханиалгах рефлексыг сэдээдэг. Амьсгалын Дээд Замын Ханиалгах Хам Шинж (АДЗХХШ): Хамрын салст бүрхүүл их хэмжээний салс ялгаруулж, хоолой руу орохдоо түүнийг цочроож ханиалгах рефлексыг өдөөдөг. Хөхүүл Ханиад: Хуурай бүгшүүлэн ханиалгах, бага зэрэг халуурах, хамраас нус гоожих г.м шинж тэмдгүүд илэрдэг. Дархлаажуулалтын улмаас өвчлөл буурсан. Ларингит: Дууны хөвч үрэвсэх, хуурай ханиалгах, дуу сөөх, хоолой өвдөх, сэрвэгнэх, хуурайших г.м шинжүүд хавсарна. Эм: Даралт бууруулах, сэтгэл засах зарим эмүүд хуурай ханиалгыг үүсгэдэг. ГЭРЭЭР АРГААХ АРГУУД Хамгийн түрүүнд хөнгөвчлөх аргуудаар анагаахыг хичээдэг, хэрэв үр дүнгүй бол эмэн эмчилгээ рүү шилждэг. Давстай усаар хоолойгоо зайлах: Буцалсан 1 аяга усанд 1 цайны халбага давс хийж өдөр 3 удаа хоолойгоо зайлна. Давирхай: Антисептик үүдэлтэйгээс гадна булчин сулруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй. 2 аяга усанд хагас цайны халбага давирхай хийж өдөрт 3-4 удаа хоолойгоо зайлна.
Зөгийн бал: Хоолойг чийгшүүлж хуурай ханиалгыг түр зуур намдаадаг. Хангалттай Шингэн Уух: 6-8 аяга шингэн ууж, хоолойг чийгшүүлдэг. Агаар Чийгшүүлэх: Нэрмэл ус хийх нь илүү тохиромжтой байдаг Уураар Эмчлэх: Хамар, залгиураа чийгтэй байлгахын тул уураар утах нь хамгийн тохиромжтой. Харшлын Эсрэг Эм: Харшил хөдөлгөх зүйлээсээ хол байдаг, антигистамины төрлийн эм ууж болно. Ханиадны Сироп: хуурай болон цэртэй ханиалгыг намдаах сироп байдаг, мэдээж хуурай ханиадыг намдаах сиропыг аваарай! Зөв хооллох: Ногоо, жимс нь дархлааг дэмждэг. АУ-ны доктор Д.Булган
Categories
Хуурай ханиалгыг намдаах шилдэг арга
