Categories
Чөлөөт

Женко Х.Баттулга бол наранд биш нарсанд байх ёстой хүн. Яагаад гэвэл Монгол улсын хөгжлийг 10 жил гацаасан урвагч‼️‼️‼️

ЖОНХУУ ӨӨРӨӨ Л ОЙЧСОН Цаг цагаараа байдаггүй гэж юутай үнэн. Цагтаа хаан шахуу байж, хэн дуртайгаа барьж хорьсон Жонхуу өнөөдөр Монголын улс төрд хэн ч биш болж, түүнийг гөлөөг ч гэж дуудах хүн цөөрчээ. Тэгвэл хэн Жонхууг хэн ч биш болгосон бэ? Баяраа өөрөө л ойчсон гэдэг шиг тэр өөрийгөө хэн ч биш болгосон. 2017 оны еөкийн сонгуульд тэр сайндаа биш Миеэ муудаа ялагдсан. Уг нь Миеэг намынхантай нь алалцуулах тусам МАН-ын дотоод хагарал нь 2020 оны сонгуульд ялагдал хүлээлгэх байв. Жонхуу М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын зодооныг уулын оройгоос хараад сууж байсан бол хоёулаа унах байсан даа. Гэтэл Жонхуу 2020 оны сонгуульд МАН-ын талд ажиллаж, зөвлөх, туслах, экс эхнэрээ хүртэл УИХ-д өрсөлдүүлж, АН-ын саналыг хуваасан. Эрдэнэ вангаас АН-ыг авахын тулд МАН-д “тусалсан”, ШХАБ-д элсэх, цаазын ялыг сэргээх амбицаас нь эхлээд АН-ын нэртэй зүстэй болгоныг барьж шоронд хийсэн нь түүнд гай дуудсан юм. 2020 оны сонгуульд АН-ынхан намаа дэмжиж оролцоогүй нь Намбарвантай хэт их сүжирсэн Жонхуугийн шуналаас болсон юм. Жонхуу 2012 оноос АН-ыг харлуулах, хүчгүйдүүлэх хар пиар хийсэн. 2020 оны сонгуульд МАН 62 кноп авсан нь Жонхуу АН-ынхныг хууль, шүүхийнхэнтэй нийлж баривчилж, хар пиараар балбан, ард иргэдийн тархийг угааж, өмнөх парламентын гишүүдийг ЖДҮ, жаран тэрбумаар нь барьцаалж, хүссэн болгоноо гүйцэлдүүлсний үр дүн, өөр юу ч биш. С.Эрдэнийг хэрэгт хийж, Тамгын газрын дарга Зикагаа С1-ээр гөвүүлж, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Болор, Д.Эрдэнэбат гээд АН-ын гишүүдийг яллан, Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Н.Золжаргал нарыг шүүхийн өмнө дуудсан нь МАН-д ашигтай тусаж, үнэмлэхүй хүчтэй болгосон. Үр дүнд нь мань эр хүчгүйдсэн. Жонхуу өөрөө л ойчсон шүү. Н.Батчулуун

Leave a Reply

Your email address will not be published.