Categories
Чөлөөт

Мөнгө, аз дууддаг, мөн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг АЗ АЗ АЗ

МӨНГӨНИЙ МОДНЫ ТУХАЙ Мөнгөний мод гэдэг нэрээр нь хүмүүс илүү сайн мэддэг. Энэхүү ургамал нь Өмнөд Африкаас гаралтай. Нарны гэрэлд дуртай боловч нарны шууд тусгалд тун дургүй. Жижиг ягаан болон цагаан цэцэгтэй боловч маш ховор цэцэглэдэг байна. Мөнгөний модыг тариж гэртээ ургуулах нь үнэндээ хэцүү биш. Их хэмжээний арчилгаа шаарддаггүй. Нарны гэрэлтэй газар цэцгээ тавиад хөрсөө хатахаар усална. 2-3 жилд нэг удаа том вааранд шилжүүлэн суулгана. Хавраас намар хүртэл сардаа нэг удаа бордоно. Үржүүлэхэд амархан: Мөчрөөр болон ганц навчийг шууд хөрсөндөө суулгачина. Фенг Шуйд мөнгөний модыг зүүн болон өмнө зүг рүү харсан цонхон дээр байрлуулах нь нэн зохимжтой гэдэг. Энэ нь эд баялагийн зүг юм. Энергийг идэвхижүүлэхийн тулд мөнгөний модны мөчирт улаан тууз уях, мөнгөний модтой савандаа зоос булах, мөн шинэ жилийн үдэш мөчрийг нь мөнгөөр чимэглэх /зоос зүүж/, шоколадны цаас зэрэг гэрэлтэж гялалзах зүйлсээр зоос хийж бүрж, улаан юм уу шар туузаар боох хэрэгтэй. Ашиг орлогыг чинь нэмдэггүй юм аа гэхэд танд амжилттай ажиллах мөнгө олох итгэл найдвар бэлэглэж сэтгэл санааг тань өргөх болно. Мөнгөний энэ модыг хүнээс үнэгүй авдаггүй гэлцдэг. Оронд нь ядаж зуун төгрөгөөр ч болов гарыг нь цайруулах хэрэгтэй гэж үзэх хүмүүс бий. Учир нь энэ бол мөнгөний мод. Таны амжилт, таны олз омгийг дуудах тэрхүү мод.

Leave a Reply

Your email address will not be published.