ТООЦООЛОЛ: НДШ-ийн 50%-ийн буцаан олголтоор та хэдэн төгрөг авах боломжтой вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн Даатгалын Шимтгэлээ өөрөө хариуцсан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сард баталсан билээ. Уг буцаан олголтын мөнгийг энэ сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлэхийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өчигдөр мэдэгдлээ. “Нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Буцаан олголт дараа сарын 25-наас хийгдэнэ.Өөрөөр хэлбэл тавдугаар сарын нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлогоос тооцсон иргэн өөрөө төлсөн НДШ-ийн 50%-ийн буцаалтыг зургаадугаар сарын 25-ны өдөр болон түүнээс хойш иргэдийн дансанд шилжүүлнэ. НДШ-ийн буцаан олголтыг он дуустал өгөх хуультай тул 2022 оны арванхоёрдугаар сарын шимтгэлийн 50% 2023 оны нэгдүгээр сарын 25-наас олгогдоно” хэмээн тайлбарласан юм. Та ямар хэмжээний НДШ-ийн төлбөрийг буцаан авах боломжтойг доорх хүснэгтэд үндсэн цалингийн дүнгээ оруулснаар тооцох боломжтой. Анхааруулга: Энэхүү тооцоолол нь таны цалингийн эцсийн үнэлгээ биш байж болохыг анхаарна уу. https://ikon.mn/n/2l3j


Leave a Reply

Your email address will not be published.