Categories
Чөлөөт

Яг миний сонирхолыг мэдэрч зөвхөн надад зориулж ийм гоё даашинз урлаж өгсөнд маш их баярлалаа

“Ноён эмэгтэй” МУСК нээлт болж өндөрлөлөө. Кинонп тоглосон жүжигчин Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа ““Ноён эмэгтэй” МУСК нээлтийн зургуудаас… Яг миний сонирхолыг мэдэрч зөвхөн надад зориулж ийм гоё даашинз урлаж өгсөнд маш их баярлалаа 🙏 @michel_choigaalaa 💕” хэмээн нийтэлжээ. Түүнд тохирсон даашинзны зургуудыг сонирхоорой. Өвгөдийн үгийг өв болгож ав… ГАЛ ГОЛОМТОО БАДРААЖ ЯВАА ЗАЛУУСДАА… Бид амьдралдаа, энэ л миний насан туршийн хань гээд нэг л хүнийг хайрлаж, аавын гэрээс гал тасалж, гал голомтоо бадрааж өрх тусгаарладаг. Хүн өөрөө төгс биш болохоор бид алдаа гаргадаг, аль аль талаасаа магадгүй хамгийн сайн зохицож, тэвчиж, итгэж, хүлээж чадсан гэр бүл хамгийн сайхан гэр бүл болж “гал голомтоо бадрааж” авч явж чаддаг. Ерөөсөө гэр бүл бүр асуудалтай. Хамгийн гол нь тэвчээр бидэнд хэрэгтэй, бас нэг нэгнийгээ гэсэн хүндлэл. Хүн бүр нэгнийхээ үгийг сонсдог байх хэрэгтэй шүү. Эмэгтэй эрэгтэй хүний харах өнцөг гэдэг, өөрөө 2 талтай. Найзаас доогуур хань гэж байх ёсгүй. Хүн, хүний хайрыг ямар үед хамгийн ихээр мэдэрдэг вэ, гэхлээр ядрах үедээ л ихээр мэдэрдэг. Зарим нөхрүүд найзууд руу минь явуулсангүй гэдэг. Эмэгтэй хүний зөн совин гэдэг өөрөө маш агуу байдаг. Үнэндээ таныг өвдөөд хэвтэж байвал хэн таныг харж хандаж , таны дэргэд хэн үлддэг билээ, хамгийн сайн найз, хань чинь л байдаг. Яг тэр “хүнд үед”-ээ ханиа хайрлах мэдрэмжээ илүү авдаг. Гэхдээ, өнгөрүүлсөн хугацаандаа гэмшдэг. Бид чинь гэмших гэж харамсах гэж амьдардаггүй шүү дээ. Хамгийн гол нь хүнийг хайрлахдаа ухаан зарцуулж хайрлах хэрэгтэй юм шүү. Бүх хайраа гэр бүлдээ зориулж байгаарай ! Хүний амьдралын урт хугацаанд уурлаж бухимдах үе гарнаа, уурлах бүү хэл хэрэлдэх тохиолдол ч болдог.. Гэхдээ хэзээ ч нэгнийгээ газар дор ортол хэл амаараа доромжилж, “гар хүрч” болохгүй. Яагаад гэвэл үр хүүхдүүдийг чинь төрүүлж, өсгөсөн ээж нь… “Хагацашгүй сайн нөхөртөө, мартагдашгүй муу үг бүү хэл, тос шиг санааг царцаах, сүү шиг сэтгэлийг ээдүүлэх “үйлдэл бүү гарга”. Хэрвээ тэгвээс, эргэж бүү хар, эргэж бүү нөхөрлө !” гэдэг үгийг ямагт санаж яваарай.copy

Leave a Reply

Your email address will not be published.