Эхнэртээ хайртай учраас эр хүн гэрлэдэг. Энэ нь эр хүн, гэргийгээ, насан туршид нь хайрлахаар амлалт өгсөн гэсэн үг юм. Тиймээс, гэрлэлтийн харилцаагаа бат бөх байлгах үүднээс, дор дурдагдах 6 хүнээс гэргийгээ дээр тавьж байх ёстой байдаг. ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮД ТАВЬ Бяцхан эсвэл өсөж том болсон хүүхэд тань, эхнэртээ тавих эр нөхрийн халамж анхаарлыг багасгах ёсгүй. Хүү бол эхнэрээ хайрлах ухааныг таниас өвлөж, охин бол өөрийгөө хүндэлж хайрладаг эрийг сонгоно гэсэн үг. ТӨСӨӨЛЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ДЭЭР ТАВЬ Эхнэрээ хэн нэгэнтэй, хэзээ ч бүү харьцуул. Үздэг кино, сонсдог дууныхаа шүтдэг эмэгтэйг хүндэллээ хүндэллээ гэхэд эхнэрээсээ дээгүүр тавьж болохгүй. Мэдээж та ухаалаг бол ийм зүйл гаргахгүй л дээ. ӨӨР ЭМЭГТЭЙГЭЭС ХЭЗЭЭД ДЭЭР ТАВЬ Хууралт зөвхөн бие махбодынх ч бус мөн сэтгэл санааны хууралт ч гэж байдаг тул сэтгэлээ хамгаал. Сэтгэл дотор чинь буй бүхэн амьдрал дээр бодит болон гарч ирэхэд хэзээд бэлэн байдаг. ЭЭЖ БОЛОН ЭГЧ, ОХИН ДҮҮ…, гэр бүлийн бусад гишүүд Гэр бүлийн чинь нэг ч гишүүн эхнэрээс тань илүү биш. Хань, хайр нь гэдэг утгаараа эхнэрийгээ илүүд тооц. Ээжийгээ үл тоож, үл хүндэл гэсэн үг бишээ. Амьдралаа амжилттай сайн сайхан авч явахын тулд эхнэрээ байнга тэднээс илүүд үз. Энэ амьдрал бол зөвхөн таны гэр бүлийнх, өөр хэнийх ч биш. НАЙЗ НӨХДӨӨСӨӨ ДЭЭР ТАВЬ Найз нөхдөө орхихгүй нь ойлгомжтой. Гэсэн ч эхнэртэйгээ харьцах харьцаа нь, олон жилийн нөхөрлөлөөс тань үнэтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөхөд чинь ирж орой бүр хоол хийж өгөхгүй шүү дээ. ОЛОН ЦАГИЙГ ТАНЬ АВДАГ ЦАХИМ “НАЙЗУУД”- аасаа дээр тавь. Гэргийтэйгээ нэг өрөөнд хамт байв ч хоорондын тань харилцааг холдуулж байдаг цахим харилцаанаас гэр бүлийн холбоо тань чухал юм шүү.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
ЭР НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ДАРААХ 6 ХҮНЭЭС ДЭЭР ТАВЬЖ БАЙХ ЁСТОЙ
