Categories
Чөлөөт

Б.БОЛДСАЙХАН эмчийн ААВ-ын БНМАУ-ын ТӨРИЙН ШАГНАЛТ Ц.БУНДАН ийм сайхан хүн байжээ. Бундан хоёр зүрх бусдын төлөө цохилсоор

БНМАУ-ын ТӨРИЙН ШАГНАЛТ Ц.БУНДАН Цамбын Бундан нь 1939 оны хавар Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг Залаагийн орой гэдэг газар малчин айлын хүү болон төржээ. Хүүхэд насаа төрсөн Алтай нутагтаа өнгөрүүлээд арван тавтай хүү Бундан Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникумд элсэн суралцаж дөрвөн жилийн хугацаанд хүний бага эмчийн мэргэжил эзэмшлээ. 1958 онд Говь-Алтай аймгийн Захуй сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр томилогдон 1961 он хүртэл ажиллаад, мөн л Бугат суманд томилогдон нэг жил ажиллаад дээд сургуульд явахаар болов. 1962 оноос 1967 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид суралцаж байх хугацаандаа, мэс заслыг ихэд сонирхон зав л гарвал мэс заслын тасагт очдог байснаас академич Түндэвийн Шагдарсүрэн багшийнхаа нүдэнд өртсөн аж ээ.. Төгссөн жилээ клиникийн эмнэлэгт хувиарлагдан гурван сар ажиллаж байтал нь Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилсноор Зүрхний мэс заслын секторт ажиллаллах аугаа боломж олдож 1967 оноос 1982 хүртэл ажиллав. Тийнхүү алдарт мэс засалч багш Түндэвийн Шагдарсүрэнтэй хамт, түүний багийн Ё.Бодьхүү, Ж.Моондой, Р.Пүрэв, С.Загдаа нартай хамт зүрхний хагалгаа хийхийн зэрэгцээ, зүрх сэтгүүрдэх шинжилгээг 2000 хүнд, Ангиокариографийн шинжилгээг 9 төрлийн аргаар 1000 хүнд хийж,* Цээжний хөндийн мэс заслын үед өвчүүг зүсэх, бэхлэх бүрдмэл арга* санаачлан 1980 онд Шинэ Бүтээл Оновчтой Саналын гэрчилгээ авч, мянга гаруй хүний зүрхэнд мэс засал хийлцсэн юм. Тэрээр хүүхэд, насанд хүрэгчдийн зүрхний гажгийг илрүүлэх кабинетуудыг нээж ажиллуулах асуудлыг боловсруулан 3-р эмнэлэг, Хүүхдийн 2-р эмнэлэгт 1981 оноос нээж ажиллуулсан нь асар их үр дүнтэй болжээ. Бундан 1982 оноос 1989 он хүртэл анагаах ухааны хүрээлэнгийн зүрх судлалын секторын эрхлэгчээр ажиллахдаа зургаа долоон эмчийг дагалдуулан нарийн мэргэжилдээ сургасан байдаг юм. Зүрхний мэс заслын тасагт ажиллаж эхлэх үеэс нь Бундангийн сэтгэлийг хөндсөн зүйл гэвэл зүрхний тосгуурын таславчийн цоорхойтой өвчтөнийг оношлох ялангуяа цоорхойн хэмжээг урьдчилан тогтоож, хагалгааны тактик болосруулж орох, хөдөөгийн нөхцөлд зүрхний хагалгаа хийх зэрэг олон асуудлыг судалсаар байлаа. Хөдөө орон нутагт зүрхний нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зорилгоор Говь-Алтай, Сүхбаатар аймагт өөрөө очиж 10 хүнд зүрхний мэс заслын эмчилгээ хийсэн нь үр дүнтэй болсон. Тэрээр зүрхний тосгуурын таславчийн цоорхойг хэмжих аргыг өөрөө санаачлан 200 гаруй хүнд хийж, өөрийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн *Зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой гажгийн эмнэл зүй ба мэс заслын сонголтын асуудалд* нэг сэдэвт бүтээл туйрваж 1977 онд анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаач мөн. Зүрхний мэс заслыг монгол орондоо үндэслэсэн академич, доктор, профессор Т.Шагдарсүрэн багш, дэд эрдэмтэн Ё.Бодьхүү, Ж.Моондой, С.Загдаа, Р. Пүрэв нар Зүрхний мэс заслы оношлогоо эмчилгээг хамшийдсэн хамтын бүтээлээрээ 1982 онд БНМАУ-ын төрийн шагнал хүртсэн нь монголын анагаах ухааны түүхэнд анхны төрийн шагналт баг төрөн гарч араасаа олон багийг дагуулсан булган сүүлтэй хамт олон ёстой гар сэтгэл, эрдэм оюун, бяр чадал тэгш бүрдсэн эрдэмтэд байлаа. Хүнийг үзэхдээ толгойноос нь хөлийг хүртэл нэвт харах шиг, ямар ч нууцаа хэлтэл нь асууж чаддаг, үл үзэгдэх учиг гогодож, итгүүлж, сэтгэлийг онгойтол ярьж, ёр бусын сонор ажигч, мэдрэмтгий совинтой мэт, бишрэл төрөм бахдалтай байдагсан хэмээн түүний шавь нь дурьдсан байдаг. Түүний шавийн эхнэр нь 1984 онд өвдөөд уушгины хорт хавдар гэдэг оноштой болов. Эмч нар гадаад оронд очиж эмчлүүлсэн дээр гэлцэв. Өөрөөс нь амьхандаа нууж хавдарт очиулахгүй санаатай Бундан багшид очиж үзүүлээд гадаад явах бололцоогүй гэдгээ хэлжээ. Тэгээд өөрөө үзээд хагалгаа хийхээр болж, Н.Баасанжав хоёул хагалгаа хийж /хавдартай / баруун уушгины дунд дэлбээ, нэмэлт дэлбэн хоёрыг нь аваад яаж гам хийх дэглэмийг зааж өгснөөр өнөө хүртэл энх тунх явна, Ийм хэдэн зуу мянган хүн эмчилсэн ямар их буянтан билээ. Түүний ангийн анд Ц.Мухар доктор нэгэнтээ: *Мянган хүний зүрх цохилж байна* хөрөгтөө …Бундан хүнийг алтны эрэлчин шиг уйгагүй шинжилж чаддаг учраас ямарч шинжилгээ, лабораторигүйгээр өвчин эмгэгийг оношлож байсан нь нэн гайхалтай. Жинхэнэ эмч хүн өвчтэй хүнийг чагнуураар чагнаж, мэсээр хагалдаггүй, харин. сэтгэлээрээ чагнаж, зүрхээрээ зүсдэг юм. Ийм бурхан эмч нэн ховор. Бундан бурхан шиг эмч байсан гэжээ. Хосгүй ховор хүн гаднаа энгийн тайван дөлгөөн ч дотроосоо шатаж, давчуу орчлонд ганцаардаж, шаналж цочирдож, өөрийнхөөрөө шудрага зөрүүд мэт явсаар цагаан магтаал сайшаал хүртэлгүй орчлонг орхидог аж. эх сурвалж: mongolmed.mn МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.