Categories
Чөлөөт

С.Эрдэнэ: Ахмад үеэ харааж зүхсэн онгироо, хоосон толгойтнууд өөрсдийгөө залуу үе гэж андуурахаа боль

Ирэх аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр тодорно. МАН-ын хувьд яг одоо Удирдах зөвлөл, Бага хурлаараа нэр дэвшигчдээ тодруулж байгаа бол Ардчилсан намынхан нэр дэвшигчдээ тодруулчихсан.Тодруулбал, тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын нөхөн сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Бат-Үүлийг нэр дэвшихүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг өрсөлдүүлэхээр мандатаа атгуулсан.Ардчилсан намынхны уг сонголтыг зарим гишүүд нь “Залуу халаагаа бэлдэхгүй явсаар байгаад намаа нугасалж байна” хэмээн ширүүхэн шүүмжилсэн.Харин хариуд нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Өөрсдийгөө залуу үе гэж андууран орилолдож амьдралын алдаа оноог үзэж хат суусан туршлага хураасан ахмад үеэ харааж зүхсэн онгироо давлиун хоосон данхан толгойтнууд өөрсдийгөө залуу үеийн төлөөлөл гэж андуурахаа больцгоох хэрэгтэй! Сэтгэлгээ хандлага чинь шинэ биш хуучин байна” хэмээх тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published.