Categories
Чөлөөт

Гурван шөнө хурдаг Чойжил дүгжүү нь: МУУ ЭНЕРГИ, өвчин ад, зэтгэр саад, зүүд, муу ёр тэргүүтэнг хар утаа, бараан үүлний байдлаар хураан татаж балинд шингээн дардаг учиртай….

Даншигийн хангал буюу Дом талбиж буй лам нарын шавдан болж гурван шөнө хурдаг хуралын үеэр Чойжил дүгжүү #Чойжил-#дүгжүү #тайлбар Үйлийн үрийг дэнслэн шүүж, төрөл тодорхойлогч эрлэг номун хаан Дамдинчойжил нь монголоор Тангарагт номун хаан гэх ба ард түмний дунд Эрлэг номун хаан хэмээн алдаршсан билээ. Энэ бурхан нас нөгчсөн аливаа амьтан бүрийн сүнсийг угтан авч, ертөнцөд байх хугацаанд хийсэн нүгэл, буяныг нь шүүн дэнслэн тасалж, дараа төрөлдөө зургаан зүйл амьтныг аль тохирох оронд нь илгээх үйлийг хариуцдаг ү хэ г с э д и й н сүнсийг Бурханы шашны үйлийн үрийн нөхцөл байдлын хүрээнд шийдвэрлэхдээ аль нэг талыг харгалзахгүйгээр үнэн зөвөөр шүүдэг бөгөөд Бурханы өмнө бодьсадвын тангараг авсан тул “Тангарагт хаан” гэх зэргээр нэрлэгджээ. Дамчинчойжоо бурхан нь хорвоод шударга үнэнийг сахиулан, хүний хийсэн нүгэл буяныг ялган салгагч шүүгч бурхан юм. Шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг, Богд Зонховын гол шүтээн Дамдинчойжил бурхан нь Жигжид бурханы зарлигийг биелүүлэгч бөгөөд лагшингийн өнгө нь хар бараан, гурван ертөнцийг нэвтэрхийеэ болгоох хүч чадал бүхий хурц мэлмийтэй. Амаа ихэд ангайсан, дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуй ларч, хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь сэгсийсэн, эвэр нь сэрийсэн үхэр тэргүүнтэй, баруун мутартаа хүний араг ясан дохиуртай, зүүн мутартаа цалам барьж аймшигт догшин дүртэйгээр наран дэвсгэрт бадам дээр сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн байдалтайгаар оршино. Юм нь адууны нойтон арьс нөмөрсөн, дэлэн хөхөө унжуулсан, зүүн мутартаа гавал, баруун мутартаа сэрээ барьсан агаад Эрлэг номун хаан уруу тэмүүлэн байдаг. Чойжоо бурхны гадаад, дотоод, нууц гэсэн гурван дүр бий. Үнэн худлыг шүүдэг тамын хаан бөгөөд толь барьж суугаад хүний сайн муу бүх юмыг харж суудаг. Түүний гаргасан зарлигийг биелүүлэгч за рц нар нь хар өнгийн ад гууснууд юм. Эрлэг номун хаан хөлөг дээр заларч тамын орны шударга шүүгч элч, я р .г.а.чин нарын хамт наран дэвсгэрт бадамлянхуа дээр байрлана. Шашинд тэрслэгч дайсан бүхнийг даран устгахыг бэлгэдэж, нүүрлэсэн гай зэтгэрийг з.а.й.л.у.у.л.а.н, сайн үйлс дэлгэрүүлж буян бүтээх үүднээс уншлага урилга болон тахиулдаг заншилтай. Ариун цагаан арван буяныг дэлгэрүүлэх үүднээс урин залж өргөл хүндлэл үзүүлдэг.
Их ядам бурхан Ямандагийн зарлиг хүлээгч нь Дамдин Чойжоо бурхан тул түүний бүтээлд дулдуйдан “Чойжоо дүгжүү” гаргах зан үйлийг гүйцэтгэдэг. Богд Зонхава бээр “Өөр болон бусдын тусад үл хүсэх зүгийг арилгах, таашаах хүсэлт зүгийг бүтээх хоёр үйлийг үйлдэх нь магад” гэж айлдсан байдаг. Энэ нь амирлуулах, дэлгэрүүлэх хоёр үйл юм. Эдгээрийн гишүүн болгож эрхшээх болон хатуу үйлийг нэмж үйлийн ялгал дөрөв болдог. Тиймээс хүслийг хангаж, з.э.т.г.эр саадгүй амгалан жаргалантай байхын тулд хамгийн дээд нь өдөр бүр, дунд хэр нь сар бүр, адаглаад жилд нэг Чойжоо дүгжүү гаргаж байх нь тустай гэж мэргэд айдсан байдаг ажээ. Балин тахил бэлтгэж уншиж байх үест сүсэгтнүүд Чойжоо бурхны тааллаас гэрэл цацарч бид бүхний өвчин ад, зэтгэр саад, зүүд, муу ёр тэргүүтэнг хар утаа, бараан үүлний байдлаар хураан татаж балинд шингээлээ, элдэв өвчин, хорлолгүй байхын рашааныг гэрлийн байдлаар өөрт шингэж байна гэж санах хэрэгтэй. Мөн энэ зан үйлийн үест бурхны шашин өнө удаан оршиж, шашныг баригч дээдсийн өлмий батжиж, өглөгийн эзэн тэргүүтэн сүсэгтэн олны нас буян дэлгэрч, цог учрал, эд баялаг лугаа учрах болтугай гэсэн зөв сайхан сэтгэлийг үүсгэх ёстой. Комын байдалд удаан байсан ээж хүүхдийнхээ дууг сонссондоо ч юмуу эсвэл үрийн заяа түшсэн үү, гэнэт л ухаан орсон байна.Үнэхээр эх үрийн нандин холбоон гайхамшиг гэж энийг хэлэх байх!SHAREНэгэн жирэмсэн бүсгүй автын аймшигт осолд орж комын байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнийг дахин хэзээ ч ухаан орох боломжгүй гээд хэсэгхугацааны дараа гэрт нь гаргажээ. Харин эмнэлэгээс гарах үед нь түүний нөхөрт хандаж, хүүхэд нь эрүүл саруул ээжийнхээ гэдсэнд бойжиж байгааг хэлсэн байна. Ингээд түүний нөхөр ухаангүй эхнэрээ төрөх хугацаа болтол нь зургаан сарын турш гэртээ халамжлан асарч хийсвэр хагалгаагаар хүүхдээ төрүүлэн авчээ. Хүүхдээ төрсөний дараа цаг үргэлж ээжийнх нь хажууд байлгаж хамтад нь унтуулж байлаа. Гэтэл гайхамшиг болж комын байдалд байсан ээж хүүхдийнхээ дууг сонссондоо ч юмуу эсвэл үрийн заяа түшсэн үү, гэнэт л ухаан орсон байна.Бүсгүй ухаан орсон боловч удаан хугацаагаар амаараа хоол идээгүй тул түүний зажлах рефлекс алдагдаж хоол унд идэхдээ зажиллаж чадахгүй харин зөвхөн залгих боломжтой байлаа. Гуурсаар хооллохын хажуугаар мөн түүний хоолыг хоёр настай бяцхан хүү нь зажиллаж маш болгоомжтой өгдөг байсан учир яваандаа бүсгүйн бие хэвийн байдалдаа орж хөл дээрээ босжээ.Үнэхээр эх үрийн нандин холбоон гайхамшиг гэж энийг хэлэх байх!SHARE Аварга том усан онгоцны хөдөлгүүр эвдэрсэнд 40 жилийн туршлагатай нэгэн инженерийг олж засуултал ижигхэн алх гаргаж ирээд нэг газар алхаараа зөөлхөн цохитол хөдөлгүүр асчээ.Аварга том усан онгоцны хөдөлгүүр эвдэрчээ. Түүнийг засах хүн олдохгүй байв, эцэст нь 40 жилийн туршлагатай нэгэн инженерийг олж засуулахаар болжээ. #SourceLinkedIn Өнөөх инженер ирээд хөдөлгүүрийг тойрч анхааралтай ажиглан алхаж байснаа цүнхээ уудалж жижигхэн алх гаргаж ирээд нэг газар алхаараа зөөлхөн цохитол хөдөлгүүр асчээ.
Инженер ажлын хөлсөндөө 10.000 доллар авахыг хүсэв. Хөлгийн эзэн уурлаж-Юу яриад байгаа юм бэ? Чи бараг юу ч хийгээгүй биз дээ, яг юунд ингэж их мөнгө шаардаж байгаагаа тайлбарлаач гэтэл хариулт нь маш энгийн байжээ.-Алхаар цохисны хөлс бол 2 доллар, харин яг хаана нь, яаж, ямар хүчээр цохисны хөлс 9998 доллар гэжээ.
Хүний туулж ирсэн амьдралын туршлага, мэргэшил, чадвар гэдэг асар их хөлс хүч, нулимс, олон удаагийн оролдлого, бэрхшээлийн үр дүн байдаг тул түүнийг дандаа зөв үнэлж хүндэтгэж байгаарай. Ямар нэг ажлыг 30 минутад хийж байна гэдэг нь магадгүй 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон чадвар байдаг. Та түүний ажлын хөлсийг ажил гүйцэтгэсэн 30 минутаар бус 30 минутад багтаан хийж сурахад зарцуулсан 10 жилийн хөдөлмөрөөр нь тооцох нь зүйд нийцнэ #гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.