Categories
Чөлөөт

СУРАГЧ ОХИДОД ӨМД ӨМСГӨЕ! дэмжих үү? тийм ШЭЙР ШЭЙР

СУРАГЧ ОХИДОД ӨМД ӨМСГӨЕ! Саяхны нэгэн өдөр автобусны буудал дээр зогсож байтал ахлах ангийн бололтой хөх өнгийн дүрэмт хувцастай хоёр охин хажууд ирээд зогсов. Тэд хэзээний төгсөх курсын оюутнууд шиг нүүрээ будаж, хумс хуруугаа янзалсан байв. Дүрэмт хувцас өмсөөгүй бол охидыг нас биед хүрсэн оюутнууд гэж харахаар байлаа. ‘Одооны хүүхдүүд том хүн болох гэж яасан эрт яардаг юм бэ дээ. Банзал нь хэт богинохон юм’ гээд бодох зуур замын хажуугаар өнгөрч буй жолооч, автобусны буудал дээр зогсож байсан эрчүүд тэднийг цоо ширтэж байв. Бүгд л шүлэнгэтсэн харц шиднэ. Эр хүний ноён нуруу энд хүрээд хугарлаа гэдэг шиг хижээл насны хоёр эр бие биенээ нударч, шивнэлдэн ярилцаж байгаад нөгөө хоёр охиноос фэйсбүүк хаягийг нь асууж байх жишээтэй. Бусдын охид руу шүлсээ гоожуулан хардаг эрчүүдэд ч гэсэн охин үр бий. Угтаа сурагчийн дүрэмт хувцасны банзал үйлдвэрээс гарахдаа өвдөг хүрсэн урттай гардаг чохид өөрөө дээш нь шуугаад өмсчихдөг аж. Энэ талаар Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн сурагч Ж.Удвал ‘Бид дүрэмт хувцсаа худалдаж авахад урт банзалтай ирдэг. Хэтэрхий урт санагдаад охид өөрсдөө, эсвэл ээж, ааваараа дороос нь хасуулдаг. Норм ёсоороо өвдөгнөөс дөрвөн хуруу дээгүүр байдаг юм билээ. Гэсэн ч энэ хэмжээнээсээ урт ирдэг болохоор хасуулдаг’ гэлээ. Үүнийг уншиж буй зарим хүн ‘Сурагч хүн ч гэсэн өөрт таалагдсан хувцсаа өмсөх эрхтэй’ гэж хэлж магадгүй. Гэвч сурагч охид хэт задгай хувцаслаж, богино банзалтай явж байгаад муу хүмүүстэй тааралдаж дайралтад өртвөл яах вэ. Орой үдэш гэлтгүй гэгээн цагаан өдрөөр охид, эмэгтэйчүүдийг айлгаж ичээдэг гаж донтой этгээдүүд олон болсон энэ цагт сэрэмж хаана ч илүүдэхгүй. Иймд эцэг, эхчүүд болон багш нар охидод ‘Хүүхэд нас богинохон, хүүхэд хүүхдээрээ л байхдаа хамгийн хөөрхөн харагддаг. Хүссэн хүсээгүй цаг нь ирэхээр нүүрээ будаж, нөгөө хувцсаа өмсөнө’ гэдгийг сайтар зөвлөж, тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй юм. Тиймээс БСШУСЯ болон сургуулийн захиргаа сурагчдын дүрэмт хувцасны стандартыг эцэг, эх, асран хамгаалагч нартай нь хамтраад хатуу мөрддөг, хяналт тавьдаг болмоор байна. Эсвэл сурагчийн дүрэмт хувцасны банзлыг өвдөгнөөс дээгүүр хоёр хуруу, эсвэл өмд өмсдөг болгосон ч болно шүү дээ. Эх сурвалж: Bataar.mn МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.