Сэтгэл тавгүй байдлаас гарах шилдэг арга

Чамд тулгараад байгаа сэтгэлийн зовиур тэр бүх шанлалыг сонсоод гарах арга замыг зааж өгч чадах, өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй, ухаалаг хүнтэй уулзаж ярилц. Хэрэв ойрхон итгэдэг хүн чинь байхгүй бол ном унш, интернээтээс хэрэг болох мэдээллийг хай. Түүнийгээ турш, амьдарлаа сонирхолтой болго. Бодолд автан амьдарлаа зүхэж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь чи өөрөө дотроосоо зөв бодол тээж эргэж сэргэх нь хамгийн чухал. 1. Агаарт гар Сэтгэл тавгүй байна, “гадаа гараад ч яахав дээ угаасаа юу ч өөрчлөгдөхгүй” гэж бүү бод. Муухай өдөр гэж гэртээ бүгэх хэрэггүй. Үүний оронд дулаан хувцаслаж, ойрхон орших таримал модтой цэцэрлэгээр алхаарай. Тэнд ядахдаа хагас цаг байвал зүгээр. Харин гэртээ эргэж ирэнгүүтээ халуун усанд орж өөртөө халуун цай аягалан амьдрал сайхан байгааг мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө бүрэн тайвшруул. 2. Орчноо өөрчлөх Нэгэн хэвийн уйтгартай байдал хүний сэтгэлийг улам л гонсойлгодог. Элдэв зүйлийг санаж бодох, үүнээсээ болж бодлын эмх замбараагүй байдалд ордог. 3. Өөрөө өөртөө цэцэг бэлэглэ Ер бусын гайхалтай сайхан хөх, ягаан, ногоон, улаан өнгийн цэцэгсийг харахад л сэтгэл чинь баясах болно. 4. Сайхан хувцасла Хувцасны шүүгээгээ онгойлгоод бүх л хувцсаа өөрийнхөө өмнө дэлгэн тавьж өмсөж үзээрэй. Гэхдээ энэ нь ямар нэг зорилгогүйгээр гарт таарснаа өмсөх гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл янз бүрийн шийдэл зохиомж нөхцөл байдлыг өөртөө ургуулан бодож түүнийгээ өмссөн хувцаснуудынхаа зохицлоор илэрхийлэх гээд оролдох хэрэгтэй. 5. Зургийн цомгоо үзэх Аз жаргалтай байсан үедээ эргээд оч. Хүүхэд насны гэнэн томоогүй өхөөрдөм зургуудаа хар. Өдийг хүртэл амьдрахдаа ямар их аз жаргалыг мэдэрснээ хэмж. Харин таагүй байсан үе, зовлон бэрхшээлээ эргэн санах хэрэггүй тэр бүхнийг март. 6. Толиныхоо өмнө бүжиглэх Чи өөрийгөө ямар нэгэн цэнгээний газар байна гэж төсөөл. Чиний эргэн тойронд олон аятайхан, царайлаг эрчүүд байх ба тэд бүгд ганцхан чамд нүд унаган харж байг. Харин чамд бол эдгээр эрчүүд нэг их сонин биш өөрөөр хэлбэл чи тэднийг анзаарахгүй зөвхөн бүжгэндээ л хамаг анхаарлаа хандуулан бүжиглэж байна. Цааш ургуулан бодох эсэх нь чиний шийдэх асуудал. Эцсийн эцэст биелэх биелэхгүй нь хамаагүй мөрөөднө гэдэг бол тийм муу зүйл биш юм.

Leave a Reply

Your email address will not be published.