Categories
Чөлөөт

Ж.Батзандан М.Энхболдыг унагахад хамтдаа тэмцсэн “ДӨРВӨН НАЙЗ”-даа л гомджээ

Цагтаа “МАНАН дэглэм”-ийн автор гэгдэж явсан М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буухад Ж.Батзандан нарын таван гишүүн гол үүрэг гүйцэтгэсэн. Гэвч Ж.Батзандангаас бусад нь албан тушаалд очсон гэхэд болно.Өөрөөр хэлбэл, түүнтэй хамт М.Энхболдын ноёрхлыг эсэргүүцэж явсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Л.Болд Элчин сайдаар томилогдсон. Харин Ж.Батзандан Австрали улсыг зорьсон байдаг.Харин Ж.Батзандан түүнийгээ “цөллөг” гэж нэрлэсэн. Тэгвэл тэр “цөллөг”-өөсөө эргэн ирээд байна. Ирэх ирэхдээ төр засгийг ажлаа хийхийг шаардаж, төрийн ордны гаднаас улс төр хийж эхлэв. Гэхдээ сайн анзаарах юм бол мань эр наанаа ард иргэдийн төлөө мэт харагдавч цаанаа М.Энхболдыг унагахад хамтдаа тэмцсэн дөрвөн найздаа гомдсон нь илт.Учир нь, Ж.Батзандангаас бусад нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа явдал юм. Гэтэл тухайн үед ачааны хүндийг хамгийн их үүрсэн гэж итгэсэн Ж.Батзандан ямар ч албан тушаалгүй байгаад л хамаг учир оршино.Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг халз мэтгэлцээнд дуудаж байх вэ дээ.Тэрбээр “Би 50 мянган иргэдийн өмнө ярьсан зүйлээ хэрэгжүүлэх байх гэж итгэн 1.6 жил чимээгүй суулаа. Одоо болно, одоо хоёулаа гараад ард түмнийхээ өмнө мэтгэлцье. Юу хийж чадахгүй байна, яагаад хийж чадахгүй байгагаа ард түмэндээ үнэнээр нь хэл. Хэрэв чи шинэчлэл хийж Монгол Улсыг аврахгүй юм бол танай Засгийн газар огцорно, Л.Оюун-Эрдэнэ ээ” хэмээн ярьж сууна. Эндээс харахад, тэр найз нартаа л гомджээ. Түүнийгээ ард түмний төлөө мэтээр ойлгуулж, шинэчлэл хийгээд шинэ хувьсгал хийх ёстой гэж тайлбарлаж байгааг захын хүн ойлгохоор байна.

Leave a Reply

Your email address will not be published.