Categories
Чөлөөт

О.Хангай аварга допингийн хариу нийтэд ил тавихыг бөхчүүддээ уриаллаа.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзсэн билээ. Тэднээс Сэлэнгэ аймгийн Харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай нар үзүүр түрүү булаалдав. Арвын даваанд О.Хангай давж, Монгол Улсын 25 дахь АВАРГА болсон бол Б.Орхонбаяр ес давж, Монгол Улсын АРСЛАН болсон цаг саяхан билээ. Баяр наадмаа хойш
шинэ аварга О.Хангайг тойрсон дуулиан хэвлэл мэдээлийн хэрэгслээр эрс ихээр цацагдаж байна. Цахим орчинд болоод ард түмний дунд нэр хүндтэй яваа шинэхэн аварга маань өнөөдөр допингийн шинжилгээнд илгээсэн бичигээ нийтэд дэлгэж, хариугаа ч мөн ил тод дэлгэхийг уриалсан утга бүхий пост өөрийн цахим хуудаснаа оруулсан билээ. Түүний постны утга нь “Үндэсний бөх минь допингоос ангид үнэхээр сайхан наадлаа.👏👏👏 Одоо ирсэн хариугаа олон нийтэд ил тод тавьчихвал сайхандаа. #nodoping” хэмээсэн байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.