Categories
Чөлөөт

О.Хангай гэж гишүүнтэй болох дэг ээ. Хэн зөвлөөд байгаа юм бол гэмээр…

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзсэн билээ. Тэднээс Сэлэнгэ аймгийн Харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай нар үзүүр түрүү булаалдав. Арвын даваанд О.Хангай давж, Монгол Улсын 25 дахь АВАРГА болсон бол Б.Орхонбаяр ес давж, Монгол Улсын АРСЛАН болсон цаг саяхан билээ. Баяр наадмаа хойш
шинэ аварга О.Хангайг тойрсон дуулиан хэвлэл мэдээлийн хэрэгслээр эрс ихээр цацагдаж байна. Түүний иргэдэд тарвас тараасан үйл ажиллагаа болон допингийн шинжилгээгээ олон нийтэд ил болгох зэрэг санаачлага нь ард түмэнд ихээхэн нэр хүнд, хүндлэл хүлээсээр байгаа билээ. Мөн түрүү бөхийн байгаа шагналаа эх нялхасын хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулж, хүлээлгэн өгсөн зэрэг сайн үйлс нь ч түүний дэмжигчдэд таатай байгаа гэлээ. Гэхдээ зарим иргэд энэ байдалд эргэлзэх нь ч байна. ИРГЭН-ий үг: О.Хангай гэж гишүүнтэй болох дэг ээ. Хэн зөвлөөд байгаа юм бол гэмээр ёстой .ааж өгч байна даа тээ. МБН байгуулдаг юмуу Монголын бөхчүүдийн намын тэргүүн нтр гэцэн…ккк хэмээн иргнэн өөрийн цахим хуудаснаа постложээ. Уншигч та үүнтэй санал нэгдэх үү?

Leave a Reply

Your email address will not be published.